Хятад улс хамгийн бат бөх өмөг түшиг байх болно

2020-09-28 22:42:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 28-нд, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И “Цар тахлын дараах олон улсын дэглэм болон глобал засаглал” форумд илтгэл тавьжээ.

Тэрээр, орчин үеийн түүхэнд Хятад улс шударга бус, тэгш бус байдлын хор хөнөөлийг ханатал амссан бол БНХАУ байгуулагдсаны дараа Хятадын ард түмэн “нуруу гэдийн”, олон улсын шударга ёсны тууштай хамгаалагч болж ирсэн юм. Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын дагуу, хэзээд бусад орны дотоодод хөндлөнгөөс оролцдоггүй. Хятад улс олон талт үзлийг барьж, НҮБ-аар төв хийсэн олон улсын систем, олон улсын хуульд суурилсан олон улсын дэглэмийг хамгаалахыг хичээж ирсэн. Хятад улс бараг засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон конвенцод нэгдэн, 25 мянга гаруй хоёр талт гэрээ хэлэлцээрийг үндэслэн байгуулсан. Хятад улс хэзээд хүчирхэг нь буурайгаа дарамтлахын эсрэг зогсож, зөвшилцлөөр асуудлыг зохицуулахыг хичээж ирсэн. “Шударга ёс хүний сэтгэлд байдаг”. Хятад улс хэзээд хүн төрөлхтний шударга ёсны сахин хамгаалагч, өмөг түшиг байх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ