Ван И Кубаас Хятадад суугаа элчин сайдын яамны хүлээн авалтад оролцлоо

2020-09-29 09:40:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 28-нд урилгаар Кубаас Хятадад суугаа элчин сайдын яаманд хийлгэсэн Хятад Куба дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалтад оролцлоо.

Ван И хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш Хятад Куба зовлон жаргалаа хамтатгасан сайн анд нөхөд, зорил нэгтэй сайн нөхөд, хамтран ажиллаж, хамтаар ялалт байгуулсан сайн түнш болсон. Түүхийн шинэ гараанаас Хятад Кубын талтай хамтаар хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг түргэвчлэн хэрэгжүүлж, улс төрийн итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг цаашид тэлэн гүнзгийрүүлж, Хятад Кубын уламжлалт найрамдлыг тасралтгүй шинэ үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд бэлэн байна гэжээ. Хятад Кубыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэг олон улсын шудраг ёсыг хамтаар журамлан сахиж, хүчирхийллийн улс төр болон хөндлөнгийн оролцоог хамтаар эсэргүүцэж, олон талт үзлийн хамтаар хамгаалж, НҮБ-аар гол болгосон олон улсын системийг хамтаар хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд хамтаар хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Кубын гадаад хэргийн сайд Родригез, Кубаас Хятадад суугаа элчин сайд Перейра тус тус үг хэлж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойд цогцтой халуун баяр хүргэлээ. Кубын тал Тайвань, Түвд, Шиньжян, Хонконгийн асуудал зэрэг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хатуу эсэргүүцэж, нэг Хятадын бодлогыг хэлбэрэлтгүй баримтлах болно гэж илэрхийллээ. Тэд хэлэхдээ, Кубын тал Хятадын талтай хамтаар дипломат харилцаа тогтоосон 60 жилээр шинэ гараа болгож, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөтгөж, жанжлах үзэл, ганц талт үзэл, ивээх үзлийг эсэргүүцэж, НҮБ-ын нэр хүндийг хамгаалж, олон улсын хуулийг эрс хамгаалж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, Куба Хятадын харилцааг шинэ шатанд гаргах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ