Хөгжлийн бэрхшээлтэй 2 сая 550 мянган эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргав

2020-09-29 09:44:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах нийгэмлэгийн тоо баримтаас харахад, 2019 оны эцэс гэхэд Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй 2 сая 550 мянган эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн амьжиргааны байдал илэрхий сайжрав.

2019 оны эцэс гэхэд Хятадын 3 сая 880 мянган хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд амьжиргааны наад захын баталгаанд хамрагдаж, 6 сая 647 мянган хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ядуу амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэтгэмж авч, хүнд бэртэлтэй хүмүүс асран харгалзах нөхвөр авчээ. Үүний зэрэгцээ Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлаар хангагдсан байдлын бүртгэлд харуулснаар, ажлын насны хөгжлийн бэрхшээлтэй 5 сая 908 мянган эмэгтэйчүүдийн дунд 1 сая 945 мянган хүн мэргэжлийн сургалтад хамрагдаж, 2 сая 541 мянган хүн ажилтай болсон байна.

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах нийгэмлэгийн дарга Жан Хайди хэлэхдээ, тус нийгэмлэг ядуурлаас ангижруулах, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, ажлаар хангах зэрэг олон талаас гардаж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд өгөх үйлчилгээг эрчимжүүлэн сайжруулж, тэдний оршин тогтнох эрхийг тогтвортой баталгаажуулж, тэдний хөгжих эрхийг улам сайн биелүүлж байгаа юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ