​4 дэх удаагийн олон улсын импортын экспод аж ауйн нэгжүүд бүртгүүлж эхлэв

2020-09-29 10:57:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн товчооноос мэдээлэхдээ, Хятадын олон улсын импортын экспогийн албан ёсны вэбсайтад 4 дэх удаагийн олон улсын импортын экспод оролцох аж ахуйн нэгжийн бизнес үзэсгэлэнгийн захиалга авч эхэллээ гэжээ.

4 дэх удаагийн олон улсын импортын экспод техникийн тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа, автомашин, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эрүүл мэнд, үйлчилгээний худалдаа зэрэг зургаан үзэсгэлэнгийн талбайг байгуулна.

Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн товчооноос зарласны дагуу 4 дэх удаагийн олон улсын импортын экспод зөвхөн БНХАУ-ын гаалийн хилийн гадна бүртгэлтэй гадаадын болон Хятадын Хонконг Макао Тайванийн хуулийн этгээд оролцохыг хүлээн авна, үүнээс гадна зөвхөн гадаадад болон Хонконг Макао Тайваньд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон эдгээр газраас үйлчилгээ хангадаг үйлчилгээний бүтээгдэхүүн оролцохыг хүлээн зөвшөөрнө .

3 дахь удаагийн олон улсын импортын экспо энэ оны 11-р сард Шанхайд болно. 28-ны өдөр АНУ-ын Estee-Lauder бүтээгдэхүүнүүд Шанхайн үзэсгэлэнгийн төвийн Гаалийн газарт цахим баримтаа өгч хил нэвтэрснээр энэ удаагийн экспод оролцохоор хилээр нэвтэрсэн анхны бүтээгдэхүүн боллоо. Шанхайн Гааль анх удаа экспогийн бараа бүтээгдэхүүнд цахим хэлбэрээр гаалийн бүртгэл хийх аргыг туршин хэрэгжүүлж байгаа бөгөөд Гаальд очиж бичиг баримт дэвшүүлэх шаардлагагүй болж, нэг цэгт цахим баримтаа өгч, онлайнаар зөвшөөрөл авах боломжтой боллоо.

Их уншсан

холбоотой мэдээ