​Мэн Ваньжөүг шилжүүлэх асуудлаар шүүх хуралдаан болов

2020-09-29 11:07:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ванкуверт байдаг Канадын Бритиш Колумбийн Дээд шүүх орон нутгийн цагаар 9-р сарын 28-ны өдөр Мэн Ваньжөүг шилжүүлэх асуудлаар дахин шүүх хуралдаан хийв. Мэн Ваньжөүг шилжүүлэх ажиллагаа нь Канад шүүхийн журмыг зүй бусаар ашиглаж байгаа тул түдгэлзүүлэх ёстойг Мэн Ваньжөүгийн өмгөөлөх баг үргэлжлүүлэн баримтаар нотлох болно.

Шүүхээс энэ удаа 5 хоногийн хугацаатай хоёр талын саналыг сонсох бөгөөд үүний дараа шүүгч Мэн Ваньжөүгийн өмгөөлөх багийн энэ онд дэвшүүлсэн хэрэгтэн шилжүүлэх журмыг түдгэлзүүлэх тухай нотлох шинэ байр суурь баримтыг хүлээн зөвшөөрөх эсэх тухай шийдвэр гаргана.

Мэн Ваньжөү мөн өдрийн шүүх хуралдаанд оролцжээ. Мэн Ваньжөүг шилжүүлэх тухай АНУ-ын дэвшүүлсэн хүсэлт нь “давхар гэмт хэрэг үйлдсэн” зарчимд нийцнэ гэж Энэ оны 5-р сарын сүүлчээр шүүхээс таслан шийдсэнээс хойш Мэн Ваньжөү анх удаа шүүхийн танхимд хүрч байгаа юм.

Мэн Ваньжөүгийн өмгөөлөгчид гурван талаар гомдол тооцжээ. Нэгд, АНУ-ын дээд давхаргын улс төрчид уг хэрэг улс төрийн шинж чанартай гэдгийг гэрчлэх байр сууриа илэрхийлсэн юм. Хоёрдугаарт, Канадын хууль эрхзүйн байгууллага Ванкуверийн олон улсын нисэх онгоцны буудалд Мэн Ваньжөүг саатуулсан үйл явцад журмаас зөрчсөнийг нотолжээ. Гуравдугаарт, АНУ-аас Канадад хангасан гэмт хэргийн бүртгэл зэрэг баримт бичиг төөрөгдүүлэх шинж чанартай бөгөөд “Чухал зүйлийг орхигдуулсан, буруу тайлагнасан” асуудал оршиж байна гэжээ.

Хуавэйн Канад дахь компани 28-ны өдөр товч мэдэгдэл хийж, хатагтай Мэн Ваньжөү гэмгүй гэдэгт Хуавэй итгэлтэй байгаа бөгөөд Канадын хууль эрхзүйн тогтолцоо ийм дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна. Хатагтай Мэн Ваньжөү шударга шүүж, эрч чөлөөний төлөө тэмцэхийг Хуавэй үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ дахин нотолжээ.

Канадын 100 гаруй хуучин дипломатчууд саяхан Канадын засгийн газарт хамтарсан захидал илгээж, Канадын засгийн газрын оролцоотойгоор шилжүүлэх үйл явцыг таслан зогсоож, Мэн Ваньжөүг суллахыг уриалсан байна. Уул нь Канадын өндөр албан тушаалд байсан 19 улс төрч уг хэргээр хамтран захидал илгээж байсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ