Тик Токт тавьсан хоригийг түр цуцаллаа

2020-09-29 14:57:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 9-р сарын 27-нд Америкийн Коломбо онцгой бүсийн холбооны шүүх шийдвэр гаргаж, Америкийн засгийн газрын хөдөлгөөнт холбооны цахим дэлгүүрээс Тик Токийг авч хаях засаг захиргааны тушаалыг хэрэгжүүлэхийг түр зогсоосон байна.

Америкийн NPR радио телевизийн мэдээлснээр, 27-нд болсон айлтгал сонсох хуралд, Тик Токийн өмгөөлөгч Жон Холл хэлэхдээ, Тик Ток Америкт 100 сая хэрэглэгчтэй, тэр нь интернет хэлбэрийн хотын өргөн талбай юм. Түүнийг хаах нь иргэдийн үг хэлэх эрхэнд халдаж буй хэрэг юм гэжээ.

Жон Холл няцааж хэлэхдээ, өнөөдөр Тик Ток Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулсан гэж гэрчлэх үндэслэл байхгүй байна. Харин Тик Ток нь Америкийн засгийн газрын улс төрийн дайсан болж байна гэжээ.

NPR-ын мэдээлснээр, Америкийн засгийн газар, Хятад улс Тик Токийг ашиглан тоо баримт цуглуулж, Америкийн хэрэглэгчийг хянаж, залилах болно гэж байгаа боловч өдгөө болтол Америкийн ямар ч албан тушаалтан Америкийн засгий газрын уг дүгнэлтийг гэрчлэх гэрч баримт хангаагүй гэжээ.

Хятадын сүлжээний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх техник болон үнэлгээ хийх төвийн ахмад инженер Чи Юе хэлэхдээ, Тик Токт учирч буй хамгийн том сорилт бол Америкийн аж ахуйн нэгжтэй хийх худалдааны тогтворгүй чанар юм. Ил зам суваг болон Америкийн шат бүрийн албан тушаалтны байр сууриас харахад Америкийн эцсийн зорилго бол Тик Токийг хянах эрх болон гол техникийг булааж авах явдал юм. Үндэсний аюулгүй байдал гэх мэтийн яриа бол өөрийнхөө дээрэнгүй ажиллагаанд шалтаг олгож буй хэрэг юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ