Азербайжан Армен нэн даруй гал зогсоохыг дахин уриаллаа

2020-09-29 15:01:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш 28-нд Азербайжаны ерөнхийлөгч Алиев болон Армены ерөнхий сайд Пахиньянтай тус тус утсаар ярьж, хоёр орны удирдагч нэн даруй арга хэмжээ авч Нагорны Карабах бүсийн мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Диярик мөн өдөр И-мэйлээр хэвлэлд хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Нагорны Карабах бүсийн хилийн зааг дээр мөргөлдөөн гарсаар буйд гүнээ анхаарал хандуулж байна гэжээ. Тэрээр хоёр талын удирдагч нэн даруй арга хэмжээ авч гал зогсоох хэлэлцээр тохиролцож, хэлэлцээгээ сэргээж, тус бүс нутагт тогтворгүй байдал гарахаас зайлсхийхийг уриаллаа гэжээ.

Диярик хэлэхдээ, Гутерриш утсаар ярихдаа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн ажлын хэсгийн хамтын дарга орон чухал үүрэг гүйцэтгэхийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, талууд нягт хамтран ажиллаж, угтвар нөхцөл тавихгүйгээр нэн даруй хэлэлцээний ширээнд буцахыг шаардлаа гэжээ.

Армен Азербайжан 27-нд Нагорны Карабах бүсэд шинэ мөргөлдөөн гарч, хоёр тал нөгөө талаа гал зогсоох хэлэлцээрийг эвдэж, түрүүлээд цэргийн дайралт хийлээ гэж зэмлэсээр байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ