Хятадын шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт дэлхийн эдийн засагт тустай

2020-09-29 15:11:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цар тахлыг амжилттай хязгаарласнаар Хятадын эдийн засгийн хөдөлгүүр дахин эрчимтэй ажиллаж байна. Хятадын засгийн газар дотоодын шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд асар их хөрөнгө оруулалт хийснээр дотоодын олон тооны ажлын байр бий болгох төдийгүй дэд бүтцийн төслүүдэд ашигладаг төмрийн хүдэр, никель, зэс, цайр болон бусад үйлдвэрлэлийн металлын эрэлт хэрэгцээг ихээхэн нэмэгдүүлжээ.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлтийн ачаар Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын давалгаа эрчимтэй өрнөж байна. Үүний улмаас дэлхийн металл уул уурхайн салбар сүүлийн үед ерөнхийдөө үр өгөөжийг нь авч, дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд төсөөлж байснаас илүү хүчтэй болж байна гэжээ.

9-р сарын 25-нд "Нью Йорк Таймс" сонинд мэдээлснээр олон улсын хэмжээнд металлын үнэ нэмэгдсэн байна. Гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ 40 гаруй хувиар, зэвэрдэггүй ган хийхэд ашигладаг никель, цахилгаан бүрсэн метал цайрын үнэ 25% -иас дээш, дэлхийн аж үйлдвэрийн эдийн засгийн барометр хэмээгддэг зэсийн үнэ мөн ойролцоогоор 35% -иар өссөн байна.

Өнөөгийн байдлаар Хятад улс томоохон хэмжээний шинэ дэд бүтцийн төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Хятад улс үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, 5G, аж үйлдвэрийн интернэт зэрэг мэдээллийн шинэ дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Түүнчлэн Хятадын олон мужууд нийтдээ хэдэн их наяд юаний Шинэ дэд бүтцийн төлөвлөгөөг гаргасан байна.

Гуравдугаар улирлын дараа Хятад улс шинэ дэд бүтцийн төслүүдийн төлөвлөгөөг эхлүүлж магадгүй гэж шинжээчдийн таамаглаж буйгаар "Europe Times" сонин иш татан мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ