Цар тахлын эсрэг тэмцэлд эв нэгдэхийг дахин уриалав

2020-09-29 15:15:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, дэлхий даяар Ковид-19-р 1 сая гаруй хүн нас барж байгаатай холбогдуулан 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш , уг тахлын эсрэг эв санаа нэгдэж хамтдаа тэмцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандаж дахин уриалав.

Гутеррес мөн өдөр нас барсан хүний тоо нэг саяас давсан тухай видео үг хэлж, нас баралтын ард нас барсан хүмүүсийн амьдрал үлдэж байгаа юм. Шинэ коронавирус одоо болтол үргэлжилсээр байгаа бөгөөд үүнээс үүдсэн эмх замбараагүй байдал хэзээ дуусахыг мэдэхгүй. Бид алдаанаасаа сургамж авах ёстой, хуурамч мэдээлэл нь хүний амь насыг авч оддог. Манлайллыг харуулж, шинжлэх ухааныг хүндэтгэн, хамтран ажиллах нь маш чухал юм гэжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн 28-ны өдөр гаргасан цар тахлын тухай хамгийн сүүлийн статистик мэдээллээс харахад Америкийн Зүүн бүс нутгийн 28-ны 20 цаг 23 минутад (Бээжингийн 29-ний өдөр 8 цаг 23 минутад) дэлхий даяар нас барсан хүний тоо 1 саяыг давж, 1,000,555 хүрчээ.

Их уншсан

холбоотой мэдээ