Хятад-АСЕАН-ний орнууд халдварын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд явж байна

2020-09-29 20:31:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 29-нд Бээжинд хэлэхдээ, Ковид-19 цар тахал гарснаас хойш Хятад улс болон АСЕАН-ний орнууд харилцан дэмжиж, бэрхшээлийг хамтдаа тулж, халдварын эсрэг олон улсын тэмцэл ба халдварын дараах сэргэлтийн тэргүүлэх эгнээнд явж байна. АСЕАН-ний орнуудтай хамтаар хоёр талын стратегийн түншлэлийн харилцааг улам баяжуулж, Хятад-АСЕАН-ний улам нягт хувь заяаны хамтын цогцыг байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад-АСЕАН-ний 17-р экспо, Хятад-АСЕАН-ний худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ирэх 11-р сард Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Оронд болно. Ван Вэньбинь холбогдох байдлыг танилцуулахдаа, Хятад-АСЕАН-ний харилцаа нь АСЕАН-ний яриа хэлцлийн түншийн харилцааны хамгийн эрч хүчтэй, хамгийн баялаг асуулгатай харилцаа юм. Энэ жил Хятад-АСЕАН-ний хамтын ажиллагааны онцлох жил, мөн Хятад-АСЕАН-ний дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны жил тохиож байгаа төдийгүй хоёр талын чөлөөт худалдааны бүс байгуулагдсаны 10 жилий ой тохиож байна.

АСЕАН-ний орнуудтай вакцины судлал зэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цар тахлыг эртхэн ялан давахын тулд илүү сайн хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна. Мөн бүс нутгийн саадгүй, ногоон коридорын сүлжээг хамтаар байгуулж, бүс нутгийн аж үйлдвэрийн гинжийн хэлхээний тогтвортой байдлыг хадгалж, энэ ондоо багтаан бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг түргэтгэж, эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэн, бүс нутгийн хөгжил, цэцэглэлтийг дэмжиж ажиллахад Хятад улс бэлэн гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ