Товлосон цагт нь чансаатай зохион байгуулна

Д.Хүчитбаатар 2020-09-29 21:48:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны дэд сайд, Хятадын Олон улсын импортын экспогийн ажил эрхэлсэн газрын дарга Ван Биннань 29-нд хэлэхдээ, Хятадын Олон улсын импортын III экспог товлосон цаг нь чансаатай зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой байж, Хятад улс нээлттэй байдлаа тэлж, зах зээлийн боломжоо олон улстай хуваалцах тухай тохиог уламжлах болно гэжээ.

Тэрээр, өдгөө цар тахал дэлхийн хэмжээнд дэлгэрч, олон улсын эдийн засагт хүндхэн сорилт учруулаад байна. Аюулгүй байдлыг хангасан нөхцөлд III экспогийг товлосон цагт нь өндөр чанартай зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэв.

Эх сурвалжийн дагуу, Хятадын Олон улсын импортын III экспо 11-р сарын 5-аас 10-ны өдрүүдэд Шанхай хот дахь үндэсний үзэсгэлэнгийн төвд зохиогдож, технологи болон тоног төхөөрөмж, хэрэглээ болон ухаалаг амьдрал, хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон эрүүл мэнд гэсэн дөрвөн том хэсэгт, үйлчилгээний худалдаа, авто машин, хэрэглээний бүтээгдэхүүн, технологи болон тоног төхөөрөмж, эмчилгээний тоног төхөөрөмж болон эм бэлдмэл, хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэх зургаан павильон ажиллуулах юм.


Их уншсан

холбоотой мэдээ