Ши Жиньпиний сайшаасан БНУ-ын баатар

2020-09-30 21:05:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Баатар бол нэг үндэстний өмнөө барьдаг, өргөж явдаг хүнийг хэлнэ. БНХАУ байгуулагдсан 71 жилийн түүхийг эргэн харвал эх орныхоо төлөө халуун цусаа урсган, алтан амиа зориулсан баатар тоо томшгүй. Тэд БНУ-ын түүхийг, мөн өнөөдрийг, бас маргаашийг бичиглэж байдаг. ХКН-ын 18-р их хурлаас хойш, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа баатар, жишээч хүмүүсээ дээдлэх, тэднээс даган суралцах, хайрлаж хүндлэх тухай ярьсан байдаг.

2020 оны эхээр гэнэт дэгдсэн шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгаа Жүн Наньшань хэмээх эрхмийг дахин “олны танил” болгосон юм. 2003 онд САРС-ийн эсрэг хамгийн өмнө фронтод гайвшгайлан ажиллаж байсан юм. 2020 оны 9-р сарын 8-нд, шинэ коронавирусийн эсрэг тэмцэлд гарамгай хүчин зүтгэл гаргасан хүмүүсийг шагнан алдаршуулах ёслолын арга хэмжээн дээр Ши Жиньпин Жүн Наньшаньд төрийн дээд яруу алдар болох “Бүгд Найрамдах Улсын одон” гардуулсан юм. Жүн Наньшань хэлэхдээ, “Энэ яруу алдар бол анагаахын салбарт ажиллаж буй бүх хүмүүсийнх юм. Манай их олон эмчилгээний ажилтан надаас хол илүүг хийсэн. Тэгээд ч улам их хариуцлага хүлээж буйгаа сайн мэдэж байна. Бид өвчин тахлаас сэргийлэх, эмчлэх ажилд улам илүү гавшгайлж ажиллах болно” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ