Хятад улсын судлан бүтээсэн вакцин бол дэлхий нийтийнх юм

2020-09-30 21:06:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хятад улсын судлан бүтээсэн КОВИД-19-ийн вакцины үнэ ханш нь Европ, Америкийнхаас хол өндөр байна” гэж зарим хэвлэл сүүлийн өдөр мэдээлсэнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, ийм яриа ямар ч үндэслэлгүй. Дэлхий дахинд дэлгэрээд буй цар тахлыг эртхэн дарахын тулд Хятад улс вакцин судлалын ажлыг маш идэвхтэй хийж байна. Хятад улсын судлан бүтээсэн вакцин ашиглалтад ормогц дэлхий нийтийнх болгох бөгөөд хөгжиж буй орнуудад хүлээж авч болохуйц үнээр зарах болно гэдгийг Хятадын тал аль эрт мэдэгдсэн. Хятад улсын амлалт маш тодорхой бөгөөд заавал хэлсэндээ суух болно гэжээ.

Өдгөө улс орнуудын судалж буй вакцин бүгд л судалгаа, туршилтын шатандаа байгаа болохоор чухам ямар үнээр зарна гэдгийг одоо хэлэхэд арай эрт юм. Гэвч нэг зүйл маш тодорхой, тэр нь даруй Хятад улс маш зүй зохистой үнэ ханшаар даян дэлхийд вакцин хангах болон. Түүнчлэн хөгжиж буй орнуудад төлбөргүйгээр хандивлаж туслахыг ч бодож байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ