2020-Үндэсний баярын хүлээн авалт болов

2020-09-30 21:27:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 30-ны орой, Төрийн зөвлөл АИХ-ын ордонд БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойг тэмдэглэх Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулж, Ши Жиньпин, Ли Кэчян нарын нам, төрийн удирдагчид болон гадаад дотоодын 500 орчим төлөөлөгч оролцжээ.

Ли Кэчян хэлсэн үгэндээ, Энэ жил БНХАУ-ын хувьд ер бусын он жил тохиолоо. Гэнэт үүссэн цар тахал болон дэлхийн эдийн засгийн уналтаас улбаатай хүнд сорилтын өмнө, бид тахлын эсрэг тэмцэл болон эдийн засаг, нийгмийн хөгжлөө нэгдэлтэй төлөвлөн, стратегийн чанартай амжилт тогтоон, эдийн засгаа сэргээн, ядуурлыг буруулах талаар улам сайн амжилт гаргаж, иргэдийнхээ амьжиргаа баталж чадлаа. Хятад улс итгэл зоригоо хөвчлөн, сорилтыг зоригтой даван, бүх хүчээ төвлөрүүлэн өөрийн орныхоо үйл хэргийг сайтар зохицуулах болно. Мөн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих болно. Үндэсний хэмжээнд хүчээ төвлөрүүлж, бүтэн жилийн гол гол зорилтуудаа биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын тулд улам хичээн ажиллах болно.

Хятад улс “нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогоо удирдах”, дээд хэмжээнд өөртөө засах чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлан, үндсэн хууль, тулгар хуулийн дагуу ажлаа хийж, үндсэн хууль болон тулгар хуулийн хэрэгжилттэй холбоотой дүрэм тогтоол болон тогтолцоог боловсронгуй болгох болно. Түүнчлэн Тайваньтай холбоотой ажлын ерөнхий чиглэлийг тууштай барьж, нэг Хятадын зарчим болон “1992 оны нийтлэг ойлголт”-ыг мөрдөн, “Тайванийг тусгаарлах” хагалан бутаргах үйл ажиллагаа болон гаднын оролцоог хатуу хориглож, хоёр эргийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, энх тайванч хөгжил, улс орны нэгдлийг биелүүлэхийг хичээх болно. Хятад улс энх тайванч хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа тууштай хамгаалан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц үзэл баримтлалын дагуу дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж, глобал засаглалын тогтолцооны өөрчлөлт болон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар цар тахлыг эртхэн дарж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ