Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлт олон улсын зах зээлийн итгэлийг нэмэгдүүлж байна

2020-09-30 22:49:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд, Дэлхийн банк тайлан нийтэлж, Хятадын эдийн засгийн өсөлтийн талаар төсөөлөл хийсэн нь олон улсын хамтын нийгэмлэг Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах, эдийн засаг, нийгмийн хөгжлөө дэмжих талаар хийж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйг харууллаа. Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлт нь олон улсын зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг ач холбогдолтой гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь 9-р сарын 30-ны өдөр болсон ээжит хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн байна.

28-нд, Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан нийтэлж, энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийг 2 хувьд хүрэх төсөөлөл хийсэн нь 6-р сарын төсөөллөөс нэг нэгжээр нэмэгдсэн байна. Үүнээс гадна, вакцин судлан бүтээх, эдийн засгийн сэргэлт зэрэг эерэг хүчин зүйлийн улмаас ирэх онд Хятадын эдийн засаг 7.9 хувиар өснө гэж дэлхийн банк төсөөлсөн аж. Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах талаар олсон илэрхий үр дүнг олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээнд үнэлж байгааг дэлхийн банкны нийтэлсэн тайлан харуулж байна. Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайчлах үүрэг роль улам илт болж буйг харууллаа. Энэ нь олон улсын зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэхэд нааштай ач холбогдолтой юм. Хятадын эдийн засгийн хурдтай сэргэлт нь гадаад дотоодын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их боломж нээж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд түлхэц өгч, улс орнуудын ард түмэнд улам их итгэл авчрах болно гэдгийг урьдчилан төсөөлж болно гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ