“Америк маягийн хүний эрх”-ийн үнэн мөнийг илчлэв

2020-09-30 22:54:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 45-р чуулган дээр цар тахлын үеэр Америкт хүний эрхийг ихээр зөрчиж байгаа, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах зэрэг асуудлууд олширсон явдал нь улс орнуудын анхаарлыг ихэд татаж, хүмүүсийн үүний тулд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн хүний эрхийн асуудлаар үнэн бодит байдлыг хүндэтгэн, улс төрийн зорилгоор хүний эрхийн “давхар стандарт” хэрэгжүүлэхгүй байж, өөрийн орныхоо хүний эрхийн өөдгүй талаа сайтар харахыг улс орнуудын төлөөлөгчид Америкаас шаарджээ. Тэгвэл Америкийн олон газарт болж байгаа арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаан тасрахгүй байгаа нь “Америк маягийн хүний эрх”-ийн үнэн мөнийг илчилж байгаа хэрэг юм.

Урт хугацааны турш, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах нь яг л Америкийн улс орных нь хөгжлийн сүүдэр шиг салахгүй байж ирсэн юм. Газар нутаг эзлэхийн тулд түүхэнд уугуул иргэдийг алж хядан, Африк гаралтай хүмүүсийг боолчилж байсан үнэн түүхтэй. Эдгээр цөөнхүүд тэгш бус байдалд амьдарч байсан бол тус орны түүхэнд арилшгүй сорви болсон байдаг. “Нью-Йорк таймс сонин” өгүүлэлдээ, Америкчууд Индейнчуудыг алж хядаж байсан бол энэ орны түүхэн дэх “ичүүрт хуудас” мөн гэжээ. Америк судлаач Томас Соуэлл “Америкийн үндэстэн ястны товч түүх” номдоо: “арьс өнгө нь Америкт хүний хувь тавиланг шийдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг” гэжээ.

Арьс өнгөний ялгаа зөрүү нь хууль хэрэгжүүлэх салбарт бүр ч ил тод ялгаа зөрүүтэй байдаг. Америкийн төрийн бус судалгааны байгууллага болох “Цагдаагийн хүчирхийллийн газрын зураг” сайтын тоо баримтаас харахад, 2013-2019 онуудад Америкт жилд дунджаар 1 сая хүнээс 2.5 нь цагаан арьстан цагдаагийн хүчирхийлэлд өртөн нас барж байгаа бол Африк гаралтай иргэдийн хувьд энэхүү харьцаа нь бүр ч 6.6-д хүрчээ. Хамгийн хачирхалтай нь эдгээр хүний аминд хүрсэн цагаан арьстан цагдаа нарын 99 хувь нь ял эдлэхээс мултарч чаддаг байна. Яг иймээс сүүлийн үе Америк даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан тасрахгүй болсон аж.

Гэнэтийн цар тахлын өмнө Америкийн засгийн газар охор бодолдоо хөтлөгдөн, маш хариуцлагагүй, үр ашиггүй ажилласнаар 761 сая иргэн нь халдвар авч, 200 мянган хүн нас бараад байгаа төдийгүй арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах “хуучин архаг”-ийг бүүр ч хүндрүүлсэн байна. Америкийн Өвчин хижгийг хянах үндэсний төвийн тоо баримтад харуулснаар, Латин Америк гаралтай иргэдийн халдвар авах тохиолдол нь цагаан арьстан иргэний халдвар авах тохиолдлын 2.8 дахинтай тэнцэж байна. Үүнээс гадна, эмчилгээний нөөц, эдийн засгийн нөхцөл зэргийн зөрүүгээс болж, цөөнхийн бүлгийн халдвар авах болон нас барах эрсдэл нь цагаан арьстнуудаас хол өндөр байгаа юм байна. Тэгвэл ийм нөхцөл Америкийн зарим улс төрчид тахлын эсрэг муу ажилласан хариуцлагаа бусдад тохохыг оролцож, “Күнфү тахал”, “Хятадын вирус” зэрэг үгийг сэдэж, үндэстэн ястан хоорондын зөрчлийг хурцатган, тухайн оронд байгаа Ази гаралтай хүмүүсийг хүнд байдалд оруулсан юм.

Өөрийгөө “хүний эрхийн хамгаалагч” хэмээн өргөмжилж, хүний эрхийн асуудлаар байнга бусад орныг дайрч гувшдаг Америк яахлаараа дотоодынхоо асуудлыг олж хардаггүй юм бол? Ямар нүүрээрээ бусдыг шүүмжилж чадаж байна?

Их уншсан

холбоотой мэдээ