Нисэгчтэй сансрын хөлгийн төслийн сансрын нисэгчдийг шалгаруулж байна

2020-10-01 11:30:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн албаны мэдээнээс үзвэл, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн гурав дахь бүлэг бэлтгэл нисэгч сонгон шалгаруулах ажил саяхан дуусаж, 18 бэлтгэл нисэгч шалгаруулснаас нь нэг нь эмэгтэй нисэгч байлаа. Үүнд сансрын хөлөг жолооч 7, инженер 7 , дөрвөн ачаа тээврийн мэргэжилтэн багтжээ. Тэд Хятадын сансрын нисэгчийн шинэ гишүүн болж, сансрын хүчирхэг орон байгуулах аянд мордож, сансрын мөрөөдлийг биелүүлэх шинэ аяныг залгамжлах болно.

Гурав дахь бүлэг сансрын нисэгч шалгаруулах ажил 2018 оны 5 сард эхэлж, анхны шалгаруулалт, дахин шалгаруулалт, сонгож авах зэрэг гурван шатыг дамжсан юм. 2500 гаруй нэр дэвшигчээс болзол хангасан 18 бэлтгэл нисэгчийг сонгож, системтэй бэлтгэл дасгал хийлгэж, сансрын станцыг удирдах шатны нислэгийн үүрэг гүйцэтгэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ