​Хятадын олон нутгийнхан үндэсний баяраа тэмдэглэж байна

2020-10-01 15:57:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-ний өдөр үндэсний баяраа Хятадын олон нутгийн иргэд янз бүрийн арга хэлбэрээр тэмдэглэж байна.

Сьчуаний Чэндүд гэрлийн шоу бэлтгэн, 9-р сарын 29-нээс 10-р сарын 10-н хүртэл өдөр бүрийн 19:30-22:00 цагийн хооронд үзүүлж байна.

Гуандүн мужийн Шэньжэньд 1000 дрон хотын дээгүүр гэрэлтүүлэн нисэж, өвөрмөц үзэмж бүрдүүлэн баяраа тэмдэглэж байлаа.

Жянсү мужийн Хуай-Аньд 5000 орчим шинээр элссэн оюутнууд спортын талбайдаа “Эх оронтойгоо” хэмээх найрал дууг дуулан сайны ерөөлөө дэвшүүлэв.

Шааньши мужийн Ши-Ань хот дахь Ши-Аний Зам харилцааны их сургуулийн дотуур байрны 213 өрөөний цонхондоо оюутан залуус төрийн далбаагаа өлгөн, дурсгалт өдрөө тэмдэглэлээ.

Их уншсан

холбоотой мэдээ