Америк үндэсний аюулгүй байдлын ойлголтыг хэтрүүлэн ашиглаж байна

2020-10-01 16:50:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн Коломбо холбооны бүсийн орон нутгийн шүүх 9-р сарын 27-нд Америкийн засгийн газрын Тик Токийг хөдөлгөөнт холбооны цахим дэлгүүрээс гаргах тухай засах захиргааны тушаалыг хэрэгжүүлэхийг түр зогсоосон юм.

Үүнд холбогдуулан холбогдох салбарын мэргэжилтэн хэлэхдээ, Америк Тик Токийн асуудал дээр ахин дахин буцаж байна. Америкийн засгийн газар бусад шалтгаар Тик Токт дарамт үзүүлэх эсэхийг цаашид ажиглах хэрэгтэй байна. Тик Ток бол зөвхөн нэг л жишээ. Америк бусад орны аж ахуйн нэгжид ёс бусаар дарамт үзүүлэхдээ хэзээ ч гэрч баримт үндэслэл хангаж байгаагүй. Хойшид Америк мөн л ийм шалтгаар бусад орны аж ахуйн нэгжийг сэжиглэж магадгүй гэжээ.

Хятадын мэдээллийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн дэд дарга Зө Шяодүн хэлэхдээ, Тик Ток бол зөвхөн нэг жишээ мөн. Америк бусад орны бүтээгдэхүүн өөрийнх нь үндэсний аюулгүй байдалд заналхийллээ гэж сэжиглэхдээ хэзээ ч гэрч баримт хангаж байгаагүй. Бусад орныг ерөөсөө хүндэтгэдэггүй. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байдаг.

Шанхайн олон улсын асуудал судлах хүрээлэнгийн цахим орон зайн олон улсын засаглалын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Лу Чуань-Ин хэлэхдээ, Америк Тик Токт дарамт үзүүлж буй нь Тик Ток Хятадын аж ахуйн нэгж болснд нь биш харин Америкийн аж ахуйн нэгж биш учраас л дарамталж байна гэжээ.

Харвардын бизнесийн тойм сэтгүүлд тэмдэглэхдээ,Тик Токт тавьсан хориг нь Америк дэлхийн худалдаанд баталгаа хангагч биш, харин дэлхийн бизнесийн далд аюул мөн гэдгийг харууллаа. Энэ ойлголт нь дэлхийн эдийн засгийг дахин эмхэлж, Америкийн аж ахуйн нэгжид аюул учруулж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ