​Ши Жиньпин ба түүхий гэр бүл

2020-10-01 17:13:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойн баяр бөгөөд билгийн тооллын 8-р сарын 15-н буюу Хятадын уламжлалт тэргэл сарны баяр тохиолоо. Энэ өдөр ам бүлээрээ цуглаж, тарган намрын тансаг амьдралын баяр жаргалаа хуваалцдаг юм. Одоо Хятадын дээд удирдагч Ши Жиньпин түүний гэр бүлийнхний дурсамжаас хуваалцъя:

Ши Жиньпиний аав Ши Жүншюнь Гуандүн мужийн удирдлага байхдаа Гуандүний ард түмнийг удирдан эдийн засгийн онцгой бүсийг байгуулж, өөрчлөлт нээлтийн түүхийн урсгалд түрүүлэн нэгдсэн юм. Тэрээр: “Ард түмэн улс оронд ач тустай л юм бол бид зоригтой ажиллах ёстой” гэдэг байлаа.

Ши Жиньпин аавынхаа захиаг мартаагүй. 2012 онд нам төрийн удирдагч болсныхоо дараа анх удаа олон нийтэд хандан хийсэн илтгэлдээ, “Ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл мөрөөдөл бол бидний тэмцлийн зорилт мөн.”гэжээ. “Ард иргэдэд илүү сайн боловсрол, тогтвортой ажлын байр, таалагдсан орлого, найдвартай нийгмийн хамгаалал, илүү өндөр түвшний эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээ, тав тухтай орон сууц, аятай байгаль орчин, баялаг соёлын амьдрал хүртээх ёстой” гэж олонтаа ярьж байлаа.

Ши Жиньпиныг бага байхад ээж нь эх орныхоо төлөө зүтгэх тухай түүхээс ярьж өгдөг байлаа. Эдгээр түүхийг Ши Жиньпин одоод хүртэл санасаар бөгөөд түүний насных нь зорилт болсон юм.

Ши Жиньпиныг Шааньшигийн хөдөө орон нутагт ажиллах үед нь ээж нь өөрийн гараараа зүү утасны уут оёж өгөөд дээр нь эхийн сэтгэл гэсэн ханзыг урлан хатгамалсан юм.

Ши Жиньпиныг бусад нутагт ажиллаж, удирдлага болсны дараа ээж нь байнга захидал илгээж, өөрийгөө чанга шаардахыг захидаг бөгөөд гэр бүлийн хурал хийж, хүүхдүүдээ Ши Жиньпины ажилладаг салбарт бизнес эрхэлж болохгүй хэмээн захисан гэдэг. Ши Жиньпин гэрийн сургалаа бат санаж, гэр бүлийнхнээ хатуу чанга шаарддаг бөгөөд удирдлагын ажилд орсны дараа найз нөхөд хамаатан садандаа: “Миний ажилладаг газар бизнес эрхэлж болохгүй, миний нэрийг зааж ямар ч ажил бүтээж болохгүй, эс тэгвээс би өчүүхэн ч найр тавихгүй” гэдэг юм.

Ши Жиньпин Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа, сэтгүүлчид хэлэхдээ, би өдөр болгон гэргийдээ утасдаг. Гэрлээд арван хэдэн жил болж байна. Өдөр болгон утсаар ярьсаар ирсэн гэж хэлж байжээ.

Өнгөрсөн олон жилийн турш Ши Жиньпиний гэргийн Пэн Ли-Юань төв телевизийн цагаан сарын концертэд оролцож тоглолт гаргадаг байсан юм. Гадна мужид ажиллаж байхаа Ши Жиньпин Бээжинд ирж сар шинийг өнгөрөөх болгондоо концерт үзэнгээ банш барьж, гэргий нь тоглолтоо дуусгаад буцаж ирэхийн хүлээж, хаммаар баншаа идэж сар шинээ өнгөрөөдөг байжээ.

Хайраар бялхсан гэр бүл зүг зүгтээ амьдарч байсан ч харилцан санан мөрөөдөж байдаг. Нам төрийн удирдагч болсноосоо хойш төрийн том том ажиллагаанд Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаньтайгаа хамт байж, олон улсын дипломат харилцааны тавцанд Хятадын үндэстнүүдийн гэр бүлээ хайрлан халамжилдаг уламжлалт сайхан суртлыг харуулсан юм.

2019 оны 3-р сарын 21-нд Ши Жиньпин Италид төрийн айлчлал хийхдээ гэргий Пэн Ли-Юаньтайгаа онгоцноос гарч ирэв. Гэр бүл бол дэлхий ертөнцийн үндэс суурь нь юм. Гэр бүл бол жижиг улс гүрэн, улс гүрэн бол түмэн олны гэр юм. Гэр бүлийн аз жаргалыг үй түмэн айл өрх хүсэн мөрөөддөг. Иргэдийнхээ гэр бүлийг аз жаргалтай байлгах нь төрийн удирдагчийн маань хүсэл тэмүүлэл юм. Гэр бүлээ чухалчилж, гэрийн сургаалыг чухалчлах, гэрийн суртлыг чухалчлах нь Ши Жиньпин болон түүний гэр бүлийн онцлог, түүний улс орны засаглалын үзэл баримтлал болон практикт гүнзгий шингэсэн билээ.

Их уншсан

холбоотой мэдээ