"Хятадын туршлага" дэлхийн экологийн хамгаалалтад эерэг хүчин сэлбэж байна

2020-10-01 20:31:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Бид хамтдаа хүчин зүтгэж, хөгжүүлэх явцдаа хамгаалж, хамгаалах явцдаа хөгжүүлж, эвсэг зохицонгуй үзэсгэлэнтэй том гэр бүлийг байгуулах ёстой". 9-р сарын 30-нд болсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын дээд хэмжээний уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор чухал үг хэлсэн юм. Тэрээр дэлхийн биологийн олон янз байдлын засаглалын талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлж, гурван туршлага хуваалцав. Дурдууштай нь Ши Жиньпин дарга Хятад улс нүүрстөрөгч бага ялгаруулах зорилтыг дахин нотлоод, олон талд үзлээр дэлхийн байгаль орчны засаглалд хамтран ажиллах зэрэг санаачилга, том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад түлхэц өгч, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг олохын тулд хичээн ажиллахыг уриалжээ.

Өнөөгийн байдлаар, дэлхийн амьтан ургамал устах байдал хурдтай нэмэгдэж байгаа бөгөөд биологийн олон янз байдал алдагдаж, экосистемийн доройтол нь хүн төрөлхтөн оршин тогтнох, хөгжихийг бүрдүүлэхэд томоохон эрсдэл учруулж байна. Зуун жилд тохиолдоогүй шинэ коронавирусийн халдварт өвчин хүмүүст сэрэмжийн тохио өглөө. Хүн ба байгаль бол хувь заяаны хамтын цогц бөгөөд эдийн засгийн хөгжил, экологийн хамгааллын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг дэмжих шаардлагатай. Ши Жиньпин дарга энэ талаар дөрвөн санал дэвшүүллээ. Тухайлбал экологийн соёл иргэншлийг баримталж, үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг бүтээх эрч хүчээ нэмэгдүүлэх. Олон талт үзлийг баримталж, дэлхийн байгаль орчны засаглалын хамтын хүчнийг төвлөрүүлэх. Ногоон хөгжлийг дэмжиж, цар тахлын дараах эдийн засгийг өндөр чансаатай сэргээх. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, байгаль орчинд үзүүлэх хариу арга хэмжээгээ сайжруулахыг улс орнуудад хандан уриалжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд, Хятадын ойн бүрхэвчийн нөөцийн талбай 70 сая гаруй га-гаар нэмэгдэж, дэлхийн тэргүүн эгнээнд орсон. Хятадын эх хуурайн экосистемийн 90 хувь, зэрлэг ан амьтдын төрөл зүйлийн 85 хувийг үр дүнтэй хамгаалалтад авсан. Хятад улс 2020 оны цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн дархан цаазтай бүсийг байгуулах холбогдох зорилтуудыг товлосон хугацаанаас нь өмнө дуусгасан зэрэг нь дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс, сүүлийн жилүүдэд биологийн олон янз байдлыг хамгаалах, ногоон хөгжлийн талаар тасралтгүй шинэ ахиц дэвшил гаргасныг харуулж байна. Ши Жиньпин хэлсэн үгэндээ "экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалаар хөгжлийг удирдан дайчлах", "бодлогын хүчтэй арга хэмжээ авах", "дэлхийн байгаль орчны засаглалд идэвхтэй оролцох" зэрэг гурван талаар Хятадын туршлага, практикийг хуваалцаж, дэлхий дахин байгаль орчны засаглалыг бэхжүүлэхэд ашигтай туршлага хангасан байна. Улс орнуудын түүх, соёл, нийгмийн тогтолцоо ялгаатай хэдий ч Хятад улс нийгэм, эдийн засгийн хөгжил, экологийн хамгааллын талаарх практик үйл ажиллагаа нь бусад улс оронд маш чухал санаа оноо өгч байна гэж олон улсын мэргэжилтэн нар үнэлжээ.

Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий ассамблейн шүүмжлэлд үг хэлснийхээ дараа, Хятад улс "2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг дээд цэгтээ хүргэж, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан зорилтод хүрнэ гэдгээ дахин нотлоод, “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт, хувь нэмэр оруулна гэж илэрхийлсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Хятад улс НҮБ-ын индэрт дахин"хатуу зорилтууд" тавихаа амлалаа, энэ нь хүмүүст маш их урам зориг өгч байна гэж гадаадынхан үнэлсэн байна. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны зөвлөх Евгений Серойчковский: Хятад улс үндэснийхээ экологийн соёл иргэншлийг бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхий дээрх биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байна, Хятадын туршлагыг судлах нь зүйтэй хэмээн онцолжээ.

Төлөвлөгөөний дагуу, Хятад улс ирэх онд “биологийн олон янз байдлын конвенц”-д оролцогч талуудын 15-р бага хурлыг Күньмин хотод зохион байгуулж, бүх талаар тэнцвэртэй, эрч хүчтэй, хэрэгжиж болихуйц үйл ажиллагааны гэрээ хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ