НҮБ-ын Хүний эрхийн комиссын чуулган дээр үг хэлэв

2020-10-01 20:34:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн комиссын 45-р чуулган дээр Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн судлаач эрдэмтэн нар бичгээр болон видеогоор цар тахлаас урьдчилан сэргийлж, тогтоон барьсан нөхцөлд Хятад улсын олсон ядуурлыг буруулах салбарын ололт амжилт, ундны ус болон эрүүл мэндийн дэд бүтцийн асуудал, хөлсний цэрэг, ахмадуудын эрх ашиг, олон улсын дэглэм, Шиньжяны үндэстний цөөнхийн соёлын үйлс зэрэг сэдвээр байр сууриа илэрхийлжээ.

Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг тэмдэглэхдээ, Хятад улс цар тахлыг үр ашигтай тогтоон барихын зэрэгцээ цар тахал эдийн засаг, нийгэм, соёлын эрхэнд үзүүлэх нөлөөг буруулах цогц арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлсэн юм. Онцгойлон эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулсан. Хятад улс цар тахлын эсрэг тэмцэл болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр ашигтай нэгтгэн төлөвлөснөөр цар тахлаас болж ядуурал нэмэгдээгүй. Тахлаас болсон хүнд нөхцөлд 2020 онд одоогийн стандартын дагуух хөдөө орон нутгийн ядуу хүн амын тоог товлосон цагт нь ядуурлаас ангижруулна гэдгээ Хятад улс төв эрхэмсгээр амласан юм гэжээ.

Хятадын Баруун өмнөдийн улс төр, хууль зүйн их сургуулийн Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн судлаач Шан Хаймин: Хөдөө орон нутгийн ундны усны хангамжид Хятадын засгийн газар дээд хэмжээнд анхаарал хандуулан, хөдөө орон нутгийн 87 хувийг ундны усны нэгдсэн хангамжид хамруулж, Хятадын хөдөө орон нутгийн ундны усны аюулгүйн асуудлыг нааштай зохицуулсан гэжээ.

Хятадын улс төр, хууль зүйн их сургуулийн Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн судлаач Ү Вэньян: КОВИД-19 цар тахал настайчуудын эрх ашгийг хохироох эрсдэлийг нэмэгдүүлсэн. Гэвч ахмадаа хүндлэн дээдлэх бол Хятадын соёлын чухал бүрэлдэхүүн болохоор цар тахлын үед ч ахмадуудаа тэргүүлэх байранд тавьж, эрх ашгийг нь хамгаалж ирсэн гэжээ.

Үүнээс гадна, Шаньдүнгийн их сургууль, Жүннань их сургууль, Шиньжяны их сургуулийн судлаачид илтгэл тавьж, өөр өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ