Олон улсын эмэгтэйчүүдийн үйлсэд оруулсан Хятад улсын хувь нэмрийг өндөр үнэлэв

2020-10-01 20:50:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 -р чуулганы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үер, 1995 оны Бээжингийн олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаар баталсан “Бээжингийн тунхаг” болон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 25 жилийн ойг тэмдэглэсэн юм. Бээжингийн олон улсын эмэгтэйчүүдийн “Бээжингийн тунхаг” болон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан нь хүйсний тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх ашгийг бэхжүүлэх хамгийн өргөн цар хүрээтэй, ач холбогдол хэвээр байна гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбоо үзсэн байна. 25 жилийн турш, хүйсний тэгш байдал, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийг дэмжихэд Хятад улс чухал хувь нэмэр оруулсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг хүлээсэн юм.

Хятад улс бол дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэрэг, ядуурлыг бууруулах ажлыг идэвхтэй санаачлагч бөгөөд дэмжигч юм. Энэ онд Хятад улс хөдөө тосгоны ядуу амьдралтай хүмүүсийг өнөөгийн стандартын дагуу бүхнийг ядуурлаас гаргах зорилт тавин ажиллаж байна. Хятадад 700 сая гаруй ядуу хүмүүс байгаагаас тал хувь нь эмэгтэйчүүд юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн гүйцэтгэх захирал Мламбо Нука саяхан Хятад улсын эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш боловсрол, эрүүл мэндийн салбарт гаргасан томоохон ололт амжилтыг өндрөөр сайшааж байгаагаа илэрхийлжээ.

"Хятадын засгийн газар халдварт өвчин дэлгэрсний дараа хүнсний бүтээгдэхүүний хуваарилалтын төлөвлөгөө, аж ахуйн нэгжийн татвар хураамжийг бууруулах зэрэг холбогдох бодлого, арга хэмжээ авч, ядуурлыг бууруулах амлалтаа биелүүлснийг сайшааж байна. Мөн Хятад улсын хийсэн бүх ажилд талархал илэрхийлж байна, Хятад улс ядуурлыг арилгах салбарт үргэлжлэн манлайллын үүрэг гүйцэтгэж, ядуурлыг арилгах тэргүүн эгнээнд явахыг урамшуулж байна байна.”

Одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд, Хятад улс болон НҮБ-ын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан юм.

2015 оноос өнөөг хүртэл, Хятад улс хөгжиж буй орнуудад 100 гаруй "Аз жаргалт паркийн төсөл", 100 гаруй "Эх, нялхсын эрүүл мэндийн төсөл" -ийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Мөн хөгжиж буй орнуудаас 30 мянга гаруй эмэгтэйчүүдийг Хятадад урилгаар авчирч бэлтгэл дамжаанд хамруулсан бөгөөд тухайн нутагт 100 мянга гаруй эмэгтэй ажил мэргэжлийн техникийн ажилтнуудыг сургалтад хамруулжээ. Хятад улс бас 13 улс оронтой гадаад дотоодын эмэгтэйчүүдийн сургалтын төв байгуулж, "Бүс ба зам" дагуух орнуудад эд материалын тусламж үзүүлж, тухайн нутгийн эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл, амьдралын нөхцөлийг сайжруулж, чадавхын байгуулалтыг нь бэхжүүлэхэд нь тусалсан юм.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй, өнгөрсөн таван жилийн хугацаанд, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооноос 80 гаруй орны 1200 гаруй эмэгтэйчүүдэд судалгаа, ур чадварын сургалтыг зохион байгуулж, 18 орны эмэгтэйчүүдэд компьютер, оёдлын машин, эхчүүдийн эрүүл мэндийн буухиа зэрэг үйлдвэрлэл, амьдралын эд материал хангаж өгчээ.

Хятадад суугаа Кенийн Элчин сайд Сара Салем хэлэхдээ: Кени улсын оюутан залуус БНХАУ-ын олон мужуудад очиж суралцаж байгаагаас дийлэнх нь эмэгтэйчүүд юм, инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд эх орондоо буцсаны дараа улс үндэснийхээ бүтээн байгуулалт, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, Кени, Хятад хоёр орон хоорондын солилцоонд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны эмэгтэйчүүдийн судалгааны хүрээлэнгийн захирал Дү Жие хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийг ядуурлаас бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ядуурлыг бууруулах, хүрээлэн буй орчин зэрэг салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоог идэвхтэй дэмжин ажиллаж байна гэжээ.

"Хятад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах амлалтаа идэвхтэй хэрэгжүүлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг цар тахлын эсрэг тэмцэлд Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурал, Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтын үзэл санааг уриалан дагаж, эмэгтэйчүүд, охидын ашиг сонирхлыг хамгаалах ажлыг чухал байранд тавьж, хүйсний тэгш байдлын хэрэгжилтийг эрчимжүүлж, дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй эрх тэгш байх, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг түргэтгэх шаардлагатай юм."

Статистик мэдээллээс харахад, дэлхийн хэмжээнд 1 тэрбум орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд тэдний тал орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охид байдаг юм байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ