Ши Жиньпин дарга дэлхийн засаглалын харилцааг оновчтой дүгнэв

2020-10-02 11:38:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 2-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, Ши Жиньпин дарга НҮБ-ын ерөнхий ассамблейн 75-р чуулганы дээд хэмжээний хурал оролцохдоо чухал чухал үзэл ойлголтын талаар ярьсан нь томоохон ач холбогдолтой юм гэжээ.

Ван И хэлэхдээ, дэлхийн засаглалыг өөрчлөн боловсронгуй болгох нь олон улсын хамтын нийгэмлэгийн эрхбиш шийдэх ёстой цаг үеийн сэдэв болно. Ши Жиньпин дарга энэ талаар тодорхойлон өгүүлсэн нь дэлхийн засаллын хувьсах эс хувьсах хувьсгангуй харилцааг тодорхойлсон юм гэжээ.

Юу эс өөрчлөгдөх вэ гэвэл НҮБ-ын дүрмийн зорилт зарчим өөрчлөгдөх ёсгүй. Олон талт үзэл өөрчлөгдөх ёсгүй. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, НҮБ-ын дүрэм бол дэлхийн энх тайван хөгжлийн чухал баталгаа болно. Дэлхий дээр нэг л систем байна. Тэр НҮБ-р гол болгосон олон улсын систем болно. Нэг л зүйлийн дүрэм байна. Тэр нь НҮБ-ын дүрэмд үндэслэсэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Эдгээр чухал тодорхойлолт нь дэлхийн засаглалын системийн өөрчлөлтөд үндсэн хэм хэмжээг нь тогтоож өгсөн юм. Олон орон бүтээлч байр сууриар дэлхийн засаглалын системийг боловсронгуй болгож эрчимжүүлэх ёстой. Харин дарангуйлал тогтоож, гэрээ хэлэлцээрээс татан гарах ёсгүй, нэн ч хагалан бутаргаж, тусгаарлаж болохгүй юм гэжээ.

Ван И хэлэхдээ, Юуг өөрчлөх ёстой вэ гэвэл цаг эриний өөрчлөлтийг дагаж олон улсын зохицуулалтыг эрчимжүүлж, явах тутам олширч буй дэлхийн чанартай сорилт болон заналхийллийг зохицуулж, хамтаар зөвшилцөн, хамтаар байгуулж, хуваалцан эдлэхээр дамжуулан, хөгжиж буй орнууд өсөн бойжиж хүчирхэгжиж буй олон улсын улс төрийн бодит байдлыг тусган харуулах ёстой. Ши Жиньпин дарга НҮБ төв голч байр сууриар хуулийн засаглалыг чанд хэрэгжүүлж, хамтын ажиллагааг ахиулан, үйл ажиллагаанд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэсэн юм. Энэ дөрвөн санал нь олон улсын хамтын нийгэмлэгийн НҮБ-д тавих чин үнэнч хүсэл найдлагыг төвлөрүүлэн тусгасан юм. Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ, аль орон олон улсын үйл хэргийг ганцаараа зохицуулж, бусад орны хувь заяаг эзэн мэдэж, хөгжлийн давуу талыг монополчилох ёсгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ