​Ши Жиньпины гадаад харилцааны шинэ үзэл баримтлал

2020-10-02 11:47:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 2-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, Ши Жиньпин даргын НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан өндөр зэрэглэлийн хуралдаанд оролцсон байдлыг танилцуулж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал чухал үзэл баримтлал санал санаачилга болон түүний чухал ач холбогдол үр нөлөөний талаар тайлбарлажээ.

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин даргын НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганаар гаргасан шинэ тайлбар, шинэ санал санаачилга нь түүний гадаад харилцааны үзэл баримтлалын онол практикийн агуулгыг баяжуулсан юм. 5 жилийн өмнө Ши Жиньпин дарга НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай “Таван зүйлийг уялдуулах” ерөнхий хөтөлбөрийг дэвшүүлсэн юм. 3 жилийн өмнө НҮБ-ын Женев дэх төв байранд тавьсан илтгэлдээ, “Таван зүйлийг хангасан дэлхий ертөнц” -ийг бүтээн байгуулах тухай ерөнхий төлөвийг цаашид тодорхойлжээ. Энэ жилийн чуулганаар олон улсын хамтын нийгэмлэг цар тахлын эсрэг тэмцэж буйтай холбогдуулан “Дөрвөн талын сэнхрүүлэг” -ийг дурдлаа. Энэ гурван удаад хэлсэн үг нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын онолын тогтолцоог боловсронгуй болгож, Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцааны онол практикийг шинэчлэн хөгжүүлж, Ши Жиньпины шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал болон Ши Жиньпины гадаад харилцааны үзэл баримталын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон бөгөөд онол, цаг эриний үнэ цэнэтэй, хойшдын гадаад харилцааны ажилд үзэл санааны хүчтэй зэвсэг болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ