Том гүрний үүрэг хариуцлагыг харууллаа

2020-10-02 11:51:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 2-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И төвийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа, Ши Жиньпин даргын НҮБ-ын ерөнхйи ассамблейн 75-р чуулганы дээд хэмжээний цуврал хуралд оролцсон байдал болон дэвшүүлсэн чухал үзэл баримтлал жич түүний чухал ач холбогдлын талаар ярилаа.

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин даргын хэлсэн чухал үгнүүд нь цаг эриний өмнө эгнээнд зогсож, дэлхийн том урсгалыг гярхай ажиглаж, хүн төрөлхтний хамтын болон алс хэтийн ашиг сонирхолыг хамгаалах өндөрлөгөөс хижгийн дараах цаг эрин ямар байдалд нүүрлэх, Хятад улс дэлхий дахинд ямар үүрэг гүйцэтгэх, бидэнд ямар олон улсын дэг журам хэрэгтэй байгаа зэрэг томоохон асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад улс олон талт үзлийг эрс баримталж, НҮБ-ын нэр хүндийг эрс хамгаалж, энх тайван хөгжлийн зам, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх замаар хэлбэрэлтгүй замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг эрс түлхэн ахиулах зэрэг зарчимт байр суурийг тодорхойлсон юм. Ши Жиньпин даргын эдгээр үг нь дэлхийн дайтай уужим бодол болон том гүрний үүрэг хариуцлагыг харуулж, олон орны сайшаал болон өндөр үнэлгээг олсон юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ