​Ши Жиньпин дэлхийн эдийн засгийн чиглэлийг тодорхойлов

2020-10-02 11:53:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 2-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, Ши Жиньпин даргын НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан өндөр зэрэглэлийн хуралдаанд оролцсон байдлыг танилцуулж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал үзэл баримтлал санал санаачилга болон түүний чухал ач холбогдол үр нөлөөний талаар тайлбарлажээ.

Ван И хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжлийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх бодлогын талаар Ши Жиньпин тодорхойлохдоо: Юуны өмнө нээлттэй холбоотой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хамтран ажиллаж, хамтаар ялалт байгуулах хэрэгтэй. Гуравдугаарт, өөрчлөлт шинэчлэлтийг баримтлах хэрэгтэй гэсэн юм. Түүний хэлсэн эдгээр үг нь зоригтой хариуцлагатай зан чанарыг нь харуулж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиглэлийг зааж, Хятад улсын хариуцлагатай дүр төрхийг харууллаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ