​ХТРТ уран сайхны нэгдсэн тоглолт бэлтгэв

2020-10-02 14:31:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 30-ны орой БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойн баярт зориулан Хятадын төв радио телевиз “Хятадын мөрөөдөл· эх орны магтуу” сэдэвт уран сайхны нэгдсэн тоглолт бэлтгэсэн юм. Олон сайхан уран бүтээлчид, олон салбарын шилдэг ажилтнуудын төлөөлөл хөгжим бүжиг, хүүрнэл уран зохиол, бүтээлч тоглолт зэрэг хэлбэрээр хөдөлмөрч ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл илэрхийлсэн байна.

“Эх орон” “Төрсөн өдөр” зэрэг дуу, үндэстний цөөнхийн дуу бүжиг “Нутагтайгаа адилхан” , Хятадын Хонконг Макао, Тайванийн уран бүтээлчдийн “Хэзээд хамтдаа” зэрэг дуу нь эх орондоо хайртай сэтгэлийг илэрхийлж байсан бол “Нүдээрээ харсан тэр агшин ” хэмээх хүүрнэл уран зохиолыг 3D хэлбэрээр үзүүлж, үер ус, хижиг тахалтай тэмцсэн түүхийг харуулсан юм. Уран сайхны тоглолтод “Бүгд найрамдах улсын одон”-гийн эзэн Жүн Наньшань “Ардын баатар” үндэсний яруу алдар цолын эзэн Жан Бөли, Жан Дин-Юй нар мэндчилгээ дэвшүүлжээ. Нэмж дурдахад ая дуу хөгжим бүжгийн хэлбэрээр ядуурлыг бууруулах зэрэг сэдвийг хөндөн, Хятадын ард иргэд эв санаагаа нэгтгэн, аз жаргалын төлөө зүтгэж буйг харуулсан юм.


Их уншсан

холбоотой мэдээ