​Ши Жиньпин дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаар байр сууриа тодорхойлов

2020-10-02 14:39:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 2-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, Ши Жиньпин даргын НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан өндөр зэрэглэлийн хуралдаанд оролцсон байдлыг танилцуулж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал үзэл баримтлал санал санаачилга болон түүний чухал ач холбогдол үр нөлөөний талаар тайлбарлажээ.

Ван И хэлэхдээ, үзэсгэлэнт сайхан гэр орноо бүтээн байгуулах нь хүн төрөлхтний хамтын үүрэг хариуцлага юм. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ хүн төрөлхтөн өөрийгөө өөрчлөн хөгжүүлэх хувьсгал хийж, ногоон хөгжлийн хэлбэр болон амьдралын дадлыг аль болох хурдан бий болгох шаардлагатай гэсэн бөгөөд үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг байгуулах хөдөлгөх хүчийг дайчлан, байгаль орчны засаглалын хүчийг нэгтгэж, цар тахлын дараа эдийн засгийг чансаатай хөгжүүлэн, байгаль орчны өрсөлдөөн сорилтыг зохицуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг дөрвөн талын санал санаачилга дэвшүүлж, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаар нарийн тодорхой тайлбар хийсэн байна гэжээ.

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулж, цөлжилттэй тэмцэх зэрэг талаар Хятад улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралгүй орон болгох зэрэг зорилт тавьж буйгаа тодорхойлон, Хятад улс шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байгаа байр сууриа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг олсон юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ