​Хятадын эдийн засгийг өндрөөр үнэлж байна

2020-10-02 15:24:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний Статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төв, Хятадын Логистик, худалдан авалтын холбоо 9-р сарын 30-ны өдөр мэдээлэл хийхдээ, 9-р сард Хятадын Үйлдвэрлэлийн Худалдан авалтын Менежерийн Индекс буюу PMI нь 51.5% болж, өмнөх сараасаа 0.5 нэгжээр өссөн гэжээ.

“Уолл Стрийт Журнал” 9-р сарын 30-ны өдөр мэдээлэхдээ, Хятадын засгийн газраас хэрэгжүүлсэн дэмжлэгийн арга хэмжээ нь үйлдвэрлэлийн салбарыг эрчимжүүлж, олон улсын зах зээлийн эрэлт хэсэгчлэн сэргэж, 9-р сард Хятадын эдийн засаг илүү их эрч хүч хуримтлуулав гэжээ.

Хятадын эдийн засагч Лү Тин 9-р сарын 30-ны өдөр хэрэглэгчиддээ тайлагнахдаа, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, олон нутагт хэрэглээг дайчлах арга хэмжээ хэрэгжүүлсэн ба гадаадад аялах боломж бага болсон тул энэ удаагийн үндэсний баярын амралтаар "жижиглэн худалдаа болон аялал жуулчлалын салбарын тоо баримтыг сайжруулж болзошгүй" гэжээ.

Нэмж дурдахад, гуравдугаар улиралд Хятадын эдийн засаг хоёрдугаар улирлын сэргэлтийн үндсэн дээр цаашид тогтворжиж, хурдацтай хөгжих төлөвтэй гэж Ройтерс үзэж байна.

Сингапурын UOB-ийн эдийн засагч Чюань Дэжян хэлэхдээ "Хятад улс хэвийн байдалдаа орж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дайчлах сайн хандлага юм" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ