​Энхийг сахиулах Хятадын арми одон авлаа

2020-10-02 16:33:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 1-ний өдөр НҮБ болон Африкийн холбооноос Судан улсын Дарфурт суугаа хамтарсан төлөөлөгчийн газар Хятадын энхийг сахиулах нисдэг тэрэгний салбар багийн 140 офицер цэргүүдэд "Энх тайвны хүндэт медаль" гардуулж, офицер, цэрэг тус бүрт талархлын тушаал гарган, Суданы Дарфурын энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ.

Цар тахлын улмаас энэ ёслолд гадаадын зочид төлөөлөгчид оролцсонгүй. Одон гардуулах ёслолын үеэр тус салбар багийн улс төрийн комиссар цэргийн командлагч, дэслэгч генерал Энь Гүнди НҮБ болон НҮБ, Африкийн холбооноос Судан улсын Дарфур хотод суугаа хамтарсан төлөөлөгчийн газрын нэрийн өмнөөс мэндчилгээг уншсан юм. Тус мэндчилгээнд Хятад улсын армийн гүйцэтгэсэн чухал үүргийг сайшааж, та нар үлгэр жишиг боллоо, талархал илэрхийлж баяр хүргэе гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ