50%-ын илчийн чадамжтай дизель хөдөлгүүр бүтээжээ
2020-10-02 16:42:00
9-р сарын дундуур Вей Чай ХХК дэлхийн анхдагч 50%-ын илчийн чадамжтай бизнесийн зориулалттай дизель хөдөлгүүр бүтээлээ гэж албан ёсоор зарласан юм. Дэлхийн анхдагч дизель хөдөлгүүр бий болсноос хойших 100 гаруй жилийн турш түүний хөдөлгүүрийн илчийн чадамжийг дөнгөж 46%-д хүргэсэн юм. Салбарын хүмүүсийн ярьснаар, хэрэв дизелийн илчийн чадамж 50%-с давсан бол тэр нь хүн төрөлтний богино зайн гүйлтийн тамирчин зуун мертын зайн гүйлтэд 10 секунд зарцуулсантай адил ач холбогдолтой юм.
Хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Вей Чай компани хөдөлгүүр судлах салбарт 10 жилийн хугацаа зарцуулж, 30 тэрбум юань санхүүжүүлж байж бүтээсэн юм.Баатар орчуулав