"Хятадын үйл ажиллагаа" дэлхийн хүйсний тэгш байдлыг дэмжихэд чухал хүчин болж байна

2020-10-02 19:40:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний соёл иргэншлийг үүсэн байгуулагч, нийгмийн хөгжил дэвшлийг дэмжигчид юм. Нийгмийн бүхий л салбарт энэхүү онцгой ололт амжилтыг тэмдэглэсэн байдаг." 10-р сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын 25 жилийн ойг тэмдэглэх дээд хэмжээний уулзалтын үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, эмэгтэй ажилтнууд цар тахлын эсрэг зангилаа үед уйгагүй хүчин зүтгэл гаргасныг өндрөөр үнэлсэн бөгөөд дэлхийн эмэгтэйчүүдийн ажил төрлийн хөгжлийг цаашид ахиулах талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлж, ирэх 5 жилд Хятад улс дэлхийн эмэгтэйчүүдийн ажил төрлийг дэмжих тодорхой арга хэмжээг мэдэгдсэн байна. Энэхүү цуврал санал санаачилга, үйл ажиллагаа нь дэлхийн хүйсний тэгш байдлыг хангах ажлыг түргэтгэх, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах талаар чиг хандлагыг тодорхойлж, хөдөлгөх хүчин сэлбэх болно.

Энэ онд Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын 25 жилийн ой, Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтын 5 жилийн ой тохиож байна. Энэхүү хоёр арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн ажил төрлийн хөгжлийн төлөөх чухал үйл хэргийн хувьд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, хөгжил дэвшлийг хэрэгжүүлэхэд гүнзгий алс хэтийн үр нөлөө үзүүлсэн юм. Ши Жиньпин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр, халдварт өвчинтэй тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн сэргэлтийг дэмжих явцад, "эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээнд онцгой анхаарал хандуулах”-ыг онцлон тэмдэглээд, "Эмэгтэйчүүдийг тахлын нөлөөнөөс гарахад нь туслах", "хүйсний тэгш байдлыг хэрэгжүүлэх боломжийг олгох", "эмэгтэйчүүдийг шинэ эрин үеийн өмнө эгнээнд явахыг дэмжих”, “дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” зэрэг дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн нь дээрх хоёр арга хэмжээний үзэл санааны үргэлжлэл төдийгүй өнөөгийн дэлхий нийтийн халдварын эсрэг авч буй арга хэмжээтэй уялдсан, эрин үеийн ач холбогдолтой Хятадын төлөвлөгөөг өргөн барьсан юм.

Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс хүйсний тэгш байдлыг дэмжих талаар оруулсан хүчин чармайлт, үр дүн нь дэлхий нийтэд гүн гүнзгий үр нөлөөг үлдээсэн юм. Чухамдаа дэлхийн эмэгтэйчүүдийн нийт хүн амын тавны нэг хувийг эзэлдэг Хятад улсын эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил нь дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэрэгт асар их хувь нэмэр оруулсан юм. Өнгөрсөн хэдэн арван жилин хугацаанд, Хятад улс эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тухай 100 гаруй хууль тогтоомжийг багтаасан хууль эрх зүйн тогтолцоог бий болгосноор, ДЭМБ-аас эх, нялхсын эрүүл мэндийн салбарын өндөр үзүүлэлттэй 10 орны нэгээр үнэлэн тогтоосон байна. Одоогийн байдлаар, Хятад улс заавал сургах боловсролын хүйсний ялгаа зөрөөг үндсэндээ арилгаж, бүх нийгэм нийтийн ажлаар хангах харьцалд эмэгтэйчүүд 40 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд интернетын салбарын үйлст талаас илүү хувь нь эмэгтэйчүүд үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхийн эмэгтэйчүүдийн үйлсийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор, Ши Жиньпин хэлсэн үгэндээ, НҮБ-ын эмэгтэйчүүдэд дахин 10 сая ам долларын туслалцаа үзүүлэх, Хятад-ЮНЕСКО-ийн охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагналыг үргэлжлэн зохион байгуулах зэрэг ирэх 5 жилийн Хятадын үйл ажиллагааг санал болгосон байна. Ялангуяа Ши Жиньпин дарга 5 жилийн дараа дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг дахин зарлан хуралдуулахыг санал болгосон нь Хятад улс дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийг хөгжүүлэх алс хэтийн төлөвлөгөө, байнга анхаарал хандуулж байгааг харууллаа. Мөн Хятад улс хариуцлагатай том гүрний үүрэг ролио гүйцэтгэж, дэлхийн хүний эрхийн хөгжлийг дэмжихэд түлхэц өгч буйг харууллаа. Аргентины Сан Андресийн их сургуулийн Латин Америкийн нийгмийн шинжлэх ухааны салбарын Хятад судлалын газрын дарга Жулиана Гонзалес Хаурегуй: Хятад улс НҮБ-ын эмэгтэйчүүдийн олон ажлыг идэвхтэй дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг бодит ажил үйл хэрэг болгож байгааг харууллаа хэмээн үнэлсэн байна.

 "Одоо л шаргуу ажиллахгүй бол цар тахал нь үе үеийн хүмүүсийн хүйсний тэгш байдлын талаар олсон өчүүхэн ололт амжилтыг нь устгана" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш уулзалтийн үеэр сэрэмжлүүлсэн юм. Хөгжлийн явцдаа эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, хөгжилд түшиглэн эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлж, эмэгтэйчүүдийн үйлс, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй зэрэг урагшилсан байх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн үгэндээ ийнхүү санал болгосон байна. Зуун жилд тохиолдож байгаагүй цар тахлын өмнө, олон улсын хамтын нийгэмлэг аль ч үеэс илүү их хамтран ажиллаж, бэрхшээлийг даван туулж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалгүй дэлхий ертөнц, хүртээмжтэй нийгмийг чармайн бий болгох ёстой. Ингэж байж хүн төрөлхтний соёл иргэншил сая хөгжин дэвшиж, нийгэм сая тогтвортой хөгжиж чадна.Ренчинсоо 

Их уншсан

холбоотой мэдээ