​Ван И Сингапурын ГХ-ийн сайдад баярын цахилгаан илгээв

2020-10-03 10:41:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 3-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиань Блакришнанд баярын цахилгаан илгээж, Хятад Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Ван И баярын цахилгаандаа, 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалж ирсэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа иж бүрэн, гүн гүнзгий байсан бөгөөд бүс нутаг, олон улсын харилцааны нягт харилцаа холбоо, зохицуулалт нь бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулсан юм гэжээ. Энэ он гарснаас хойш хоёр улс бүс нутгийн улс орнуудад үлгэр дуурайлал үзүүлж, тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлээр хамтран ажиллах талаар тэргүүлэн ажиллаж эхэллээ. Миний бие ирээдүйн төлөө ноён тантай хамтран зүтгэж, хоёр орны итгэлцэл, солилцоог гүнзгийрүүлэн, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулж, олон талт үзлийг хамгаалан, хоёр улс болон бүс нутгийн сайн сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ