​Хань Жэн Сингапурын дэд ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв

2020-10-03 10:52:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 3-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн Сингапурын дэд ерөнхий сайд Хен Свий Кеатад баярын цахилгаан илгээж, Хятад Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Хань Жэн баярын цахилгаандаа, сүүлийн жилүүдэд Хятад Сингапур хоёр орон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг чансаатай хөгжүүлэх талаар хамтран ажиллаж, ажил хэрэгч хамтын ажиллагааны хүрээг тасралтгүй өргөтгөн, олон төрлийн механизмыг бүрэн ашиглаж, гайхалтай амжилтад хүрсэн юм. Миний бие ноён тантай хамтран хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглаж, Хятад Сингапур хоёр талын хамтын ажиллагааны механизмын хурлын чухал үүргийг гүйцэтгэж, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэн, шинэ амжилт тогтоохын төлөө зүтгэхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ