Ши Жиньпин Сингапурын ерөнхийлөгчтэй харилцан баярын цахилгаан илгээв

2020-10-03 11:29:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 3-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Сингапурын ерөнхийлөгч Халимах Якоб нар Хятад Сингапур дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан харилцан баярын цахилгаан илгээлээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, өнгөрсөн 30 жилд хувиралт ихтэй олон улсын нөхцөл байдалд Хятад Сингапур хоёр орон ойлголцон дэмжиж, цаг үетэй зэрэгцэн урагшилж хоёр талын харилцааг хөгжүүлсэн юм. Хоёр талын хамтын ажиллагаа хоёр талын цар хүрээнээс хальж, бүс нутаг болон олон улсын тавцанд үлгэр жишээ болж байгаа юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, эрэн үеийн дэлхий дахин зуун жил тохиолдоогүй их өөрчлөлт хувиралтад нүүрлэж байна. Шинэ коронавирусийн хижиг дэлхий дахинд тархаж, олон орон хижигтэй тэмцэх болон эдийн засгаа сэргээх хос сорилтод нүүрлэж байна. Бид Хятад Сингапурын харилцааг дээд хэмжээнд чухалчилж байна гэжээ.

Халимах Якоб баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Хятад Сингапурын харилцаа 30 жилийн турш ирмүүн хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа цаашид ахиж, хүмүүнлэгийн салбарын хэлхээ холбоо явах тутам нягтарч байна гэжээ.

Мөн өдөр төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Сингапурын ерөнхий сайд Лее Сиен Лоонд баярын цахилгаан илгээж, Хятад улс Сингапурын талтай хамтаар хоёр орны дипломат харилцаа тогтоосон 30 жилээр гараа болгож, цаг эринтэй зэрэг урагшилж, шинийг үүдэж, хөгжлийн стратегиа гүнзгий уялдуулж, хоёр орон бүс нутгийн сорилтыг даван туулж, хөгжлийн сайн сайхан ирээдүйг угтан авахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ