Үндэсний баяраар 500 сая хүн жуулчилж байна

2020-10-03 11:33:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өдгөө дэлхий дахинд шинэ коронавиурсийн хижиг хараахан намжаагүй байхад Хятадын үндэсний баярын амралтын аялал жуулчлал халуун өрнөлттэй байж, гадаадын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. Америкийн СNN, Ассошиэйтед Пресс , Блоомберг агентлаг зэрэг гадаадын хэвлэл мэдээлэл Хятадын үндэсний баярын алтан долоо хоногийн талаар мэдээлж, Хятад улс хижигтэй тэмцэх талаар олсон илэрхий амжилтыг хүлээн зөвшөөрч, Хятад улсын өөртөө итгэлтэй байгааг олж харлаа гэж мэдээлсэн байна.

СNN Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн нийтэлсэн үндэсний баярын дотоодын аялал жуулчлалын тухай гаргасан тоо баримтаас иш татаж мэдээлэхдээ, давхардсан тоогоор 550 сая хүн жуулчилж, алтан долоо хоногийн аялал жуулчлалын халуун өрнөлтийг үнэлж, хижгийг амжилттай тогтоон барьсан тул өөртөө итгэлтэй буйг харуулж байна гэжээ. Уг мэдээнд тэмдэглэхдээ, ийм богино хугацаанд ийм их цар хэмжээтэй хүн амын урсгал гарч буй нь бусад оронд төсөөлөхийн аргагүй юм. Дэлхийн бусад газрын засгийн газар хижгийг тогтоон барихын тулд шаргуу тэмцсээр байна гэжээ.

СNN-ын мэдээнд тэмдэглэхдээ, энэ удаагийн алтан долоо хоногийн амралт нь Хятадын хижгийг тортоон барьсны дараах зориг зүрхтэй туршилт юм. Энэ нь мөн ч Хятадын эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх болно гэжээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээнд, ийм олон хүнийг дотооддоо чөлөөтэй аялуулж буй нь дэлхийн хэмжээнд хосгүй үйл явдал юм гэжээ.

Блоомберг агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, энэ долоо хоногт дэлхийн олон газрын хүндрэлд орсон агаарын тээврийн компаниуд Хятад улсаар бахархаж байна. Учир нь хэдэн арван сая хүн үндэсний баярын амралтын үеэр нисэх онгоцоор аялж, Хятадын агаарын тээврийн компаниудыг хижгийн нөлөөнөөс гаргаж, хэвийн байдалд нь оруулж буй юм. Алтан долоо хоног нь Хятадын дотоодын эдийн засгийн сэргэлтэд нэн олон хөдөлгөх хүч өгөх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ