Европын холбооны удирдагчид ганц талын ажиллагаагаа зогсоохыг Туркт шаардаж байна

2020-10-03 11:35:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёр хоног хуралдсан Европын холбооны удирдагчдын уулзалт 2-нд өндөрлөв. Уг хурал дундад дорнодын бүс нутгийн асуудал зэргийг голчлон авч хэлэлцлээ. Европын холбооны удирдагчид Туркийг ганц талын ажиллагаа авахгүй байхыг дахин шаардаж, эртхэн Грек болон Кипртэй бүтээлч яриа хэлэлцээ хийхийг шаардсан байна. Европын холбоо дахин нотлохдоо, Европын холбооны гишүүн орон Грек болон Киприйн бүрэн эрхийг эрхбиш хүндэтгэх ёстой гэжээ.

Мөн өдөр хоёр хоног хуралдсан европын холбооны удирдагчдын онцгой хурал Брюссельд өндөрлөж, Грек болон Кипр, Турк хоорондын тэнгисийн нефтийн талын маргаан нь энэ хурлын анхаарлын төвд орсон асуудал байсан юм.

Европын холбооны зөвлөлийн дарга Мичел мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Турктэй хийсэн яриа хэлэлцээ нь Европын холбооны ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

Хуралд оролцсон удирдагчид 2-нд нийтэлсэн Европын холбооны гадаад харилцааны хурлын үр дүнгийн баримт бичигчт тэмдэглэхдээ, Турктэй харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Европын холбооны стратегийн ашиг сонирхолд нийцэж байна. Гэвч Турк эрхбиш чин үнэнчээр яриа хэлэлцээ хийж, Европын холбооны ашиг сонирхлыг хохироосон болон олон улсын хууль зөрчсөн ганц талын үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Европын холбооны гишүүн орон Грек болон Киприйн бүрэн эрхийг эрхбиш хүндэтгэх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ