​10-р сарын 2-нд 108 сая хүн аялав

2020-10-03 14:41:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний баярын 8 хоногийн амралтын хоёр дахь өдөр буюу 10-р сарын 2-ны өдрийн статистик тоо баримтаас үзвэл, Хятад улс дотоодын жуулчдыг давхацсан тоогоор нийт 108 саяыг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнх 80.3% болтол сэргэсэн үзүүлэлт боллоо. Дотоодын аялал жуулчлалын орлого 76 тэрбум 510 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 69.5%-д хүрчээ.

10-р сарын 2-ны өдөр авто аялал хийсэн оргил үед хүрсэн бөгөөд Хятад даяар зам харилцааны сүлжээ ерөнхийдөө хэвийн ажиллаж байгаа юм. Төмөр замын байгууллагаас мэдээлснээр, 10-р сарын 2-ны өдөр төмөр замаар зорчигчид гол нь нутаг буцах, аялах зорилготой аялж байгаа юм. 1-ний өдөр давхацсан тоогоор 15 сая 90 мянган зорчигч галт тэргээр аялсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт төмөр замаар зорчсон дээд рекордыг тогтоожээ.

Их уншсан

холбоотой мэдээ