​НҮБ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалд анхаарал хандуулж байна

2020-10-03 14:58:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 45-р хуралдаан 1-ний өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэх асуудлаар ерөнхий санал шүүмжлэл хийв. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Бачелет болон улс орнуудын төлөөлөгчид арьс өнгөөр ялгаварлах үзэл болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг буруушааж, олон улсын хамтын нийгэмлэг Африк гаралтай хүмүүсийн үр хойчийнх нь эрхийг үр дүнтэй хамгаалахын тулд “Дурбаны тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дорвитой хэрэгжүүлэх ёстой гэж цохон тэмдэглэв.

Тэрээр сүүлийн үед зарим улс оронд Африк гаралтай хүмүүсийн үр хойчид чиглүүлсэн цагдаагийн хүчирхийллийн үйл ажиллагаанд ихэд анхаарал хандуулж байгаа илэрхийлж, холбогдох улс орон хариуцлагатай хүнийг хуулийн дагуу шийтгэх ёстой гэж онцоллоо.

ОХУ, Иран, Египет, Турк, Венесуэл зэрэг улс орны төлөөлөгчид барууны улс оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл оршиж буй асуудалд анхаарал хандуулж буйгаа илэрхийлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ