​Хятадын төмөр замын хөгжлийн түүх

2020-10-03 16:17:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын галт тэрэг 2018 онд 131 мянган километр аялж, давхацсан тоогоор нийт 3 тэрбум 370 сая хүн зорчиж, 4 тэрбум гаруй тонн ачаа бараа тээвэрлэжээ.

Үхэр тэрэгний хурдтай байсан галт тэрэг өдгөө зорчигч болон бараа тээврийн хувьд дэлхийд тэргүүлэх боллоо.

1953 онд Хятадын анхны төмөр замыг тавьж ажиллуулснаас одоод хүртэл санхүүжилтээ нэмэгдүүлж, төмөр замын сүлжээг бүрдүүлэн, замдаа зарцуулах цаг хугацааг богиносгосоор байна.

Элсэн цөлөөс Төвөдийн өндөрлөг хүртэл төмөр зам тавьсаар байгаа тул өдгөө төмөр замын сүлжээ Хятадын бүх нутгийг хамарч, хурдны төмөр замын нийт урт нь 30 мянган километр буюу дэлхийн бусад нутгийн хурдны төмөр замын нийт уртын хоёр дахинтай тэнцэж байгаа юм.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд галт тэрэгний хурд нь 6 дахин орчим нэмэгджээ.

Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхдээ иргэдийн амьдралын түвшнийг сайжруулж, ард иргэдэд илүү олон боломж олгохыг зорьдог учраас Хятадын төмөр замын салбар хурдацтай хөгжиж чадсан юм.

Дэлхийн банк зэрэг байгууллага Хятадын хурдны төмөр замын хөгжлийг сайшааж байна. Дизайн болон барилга байгуулалтын үйл явц нь стандарт хангасан дээрээ зам харилцааны сүлжээ бүрдсэн тул хөрөнгө оруулалтын ашиг өндөр байдаг юм. Эдгээр ашиг нь цаашид Хятадын олон салбарын хөгжлийг дайчилдаг.

Төмөр замын бүтээн байгуулалтын 70 гаруй жилийн түүх Хятад улсын хурдацтай хөгжлийн үндсэн шалтгааныг тайлбарлан, бүрэн харуулж байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ