Хятад улсын хөгжлийн шинэ төлөв дэлхийн эдийн засгийн сэргэлтийг эрч хүчээр сэлбэж байна

2020-10-03 18:34:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тахлын үр ашигтай сэргийлж дарж чадсанаар энэ жилийн Хятадын үндэсний баярын амралтаар Хятадын ард олны хэрэглээг асар их нэмэгджээ. Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны нийтэлсэн тоо баримтаас харахад, үндэсний баярын амралтын эхний өдөр буюу 10-р сарын 1-нд Хятад улс давхацсан тоогоор дотоодынхоо 97 сая жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалын зах зээл нь өнгөрсөн оны мөн үеийнхээ 73.8 хувь хүртэл сэргэж, аялал жуулчлалын 76 тэрбум 650 сая юаньд хүрчээ. Тэгвэл тасралтгүй сэргэж буй хэрэглээ нь Хятад улс дотоодынхоо эдийн засгийн дотоодын том эргэлтээр гол болгож, дотоодын болон гадаад зах зээлийг харилцан уялдуулах хөгжлийн шинэ төлөвийг тогтооход чухал түлхэц өгсөн байна.

2008 оны олон улсын банк санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг гүнзгий өөрчлөлтөд орсон бөгөөд энэ удаагийн цар тахал, тэрчлэн ганц талт үзэл, ивээх үзэл зэрэг нь дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээнд бүр ч хүнд хэцүү цохилт өгч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн төлөв байдлыг улам бүр бүрхэг болгожээ. Харин энэ үеэр Хятад улсын эдийн засаг бие даан сэргэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд багагүй хүсэл боломж авчирсан байна. Онцгойлон 8-р сард эдийн засгийн олон салбар нэмэх үзүүлэлттэй гарсан нь дэлхийн эдийн засагт итгэл үнэмшил олгосон байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын саяхан нийтэлсэн сонсгол мэдээнд, энэ оны хоёрдугаар улиралд Их 20-ын бүлгийн ихэнх гишүүдийн эдийн засаг бүгд урьд өмнө нь байгаагүйгээр унасан бол зөвхөн Хятад улсын эдийн засаг нэмэх өсөлттэй гарчээ. Дэлхийн Банкны 9-р сарын 28-нд нийтэлсэн тайландаа энэ оны Хятад улсын эдийн засгийн тухай төсөөллөө 2 хувь болтол нэмэгдүүлсэн байна. Яг ийм учраас Хятад улс чухам яаж хөгжлийн төлөв тогтоох, мөн дэлхий дахинд чухам ямаршуухан боломж аврах тухай олон улсын хамтын нийгэмлэг ирэх тусмаа илүү анхаарал хандуулах болж байна.

Хэрэг дээрээ 2008 оны олон улсын банк санхүүгийн хямралын дараа Хятад улс дотоодынхоо том эргэлтэд түшиглэж байдлыг эргүүлэн авч чадсан байдаг. Хоёр төрлийн тоо баримтад анхаарал хандуулах ёстой. Тухайлбал: Нэгд, урсгал дансны илүүдэл болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2007 онд 9.9 хувьтай байсан бол одоо 1 хувьд ч хүрэхгүй болов. Хоёрт 2008 оноос нааш дотоодын эрэлт хэрэгцээний эдийн засгийн өсөлтөд биелүүлэх үүрэг 7 жил 100 хувийг давсан байна. Энэ нь юуг хэлж байна вэ? Гэвэл хөгжлийн шинэ төлөв бол өнгөрсний нэлээд урт хугацааны практикт суурилсан зүйл байж, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг гүйцэд тусгаж байна. Харин ч гадаад орчны тогтворгүй хүчин зүйл нэмэгдэхээр сандарч хэрэгжүүлсэн арга хэмжээ биш юм.

Хятад улсын хөгжлийн шинэ төлөв “дотоодынхоо том эргэлтээр гол болгох”-ыг онцолж байгаа нь дотоодынхоо эрэлт хэрэглээг нэмэгдүүлэхээр стратегийн тулгар цэг болгож, дотоодынхоо асар том хэрэглээний нөөц боломжийг чансаатай хөгжлийн томоохон хөдөлгүүр болгож буй явдал юм. Хятад улс 1.4 тэрбум хүн амын том зах зээлтэй бөгөөд хүн амын 4 400 сая нь дунд орлоготой хүмүүс болохоор хэрэглээний түвшинг дээшлүүлэх боломж ихтэй юм. Түүнчлэн Хятад улс дэлхийн хамгийн төгөлдөр аж үйлдвэрийн эрэлт хангамжийн системтэй болохоор энэ бүхэн нь хөгжлийн шинэ төлөв тогтооход томоохон түлхэц болж байдаг юм.

Өнгөрсөн 71 жилд Хятад улс түүхэн шинэ гараанаас хөгжлөө эхлүүлсэн байдаг. Цар тахлаас сэргийлэх болон эдийн засгаа сэргээх нь бүгд дэлхийн тэргүүн эгнээнд явж буй улс орны хувьд хөгжлийн шинэ төлөв тогтоохыг хичээж, өөрчлөлтийн явцад шинэ төлөв тогтоон, хөгжлийн орон зайгаа тасралтгүй тэлж буй нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ихээхэн хөдөлгөх хүч хангаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ