​Ши Жиньпин, Хамид нар харилцан баярын цахилгаан илгээв

2020-10-04 10:00:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин, Бангладешийн Ерөнхийлөгч Хамид нар Хятад Бангладешийн дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойд тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаанд тэмдэглэхдээ, Хятад Бангладешийн найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. Дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш, хоёр орон харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгшээр харилцан, улс төрийн итгэлцлээ батжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд бодит үр шимийг хүртээсэн юм. Цар тахал дэлгэрснээс хойш, Хятад Бангладеш хоёр орон зовол жаргалаа хамтатган, бие биендээ тусалж, коронавирусийн эсрэг хамтдаа тэмцэж, Хятад Бангладешийн найрамдлын шинэ хуудсыг нээсэн юм. Хятад Бангладешийн харилцааг хөгжүүлэхийг миний бие дээд хэмжээгээр чухалчлан үзэж, ерөнхийлөгч Хамидын хамт хоёр орны стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, “бүс ба зам”-ын байгуулалтыг урагшлуулан, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ өндөрлөгт хүргэхэд бэлэн байна.

Хамид тэмдэглэхдээ, Бангладеш Хятадын харилцаа өдрөөс өдөрт хөгжин дэвшиж байна. Өдгөө олон зангилаа салбарын хамтын ажиллагааг хамарч байна. Бангладеш үүнийг дээд хэмжээгээр чухалчлан үздэг. Бангладешийн эдийн засаг нийгмийн хөгжилд Хятад улс байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэнд би гүн талархал илэрхийлж байна. Хоёр орны найрсаг харилцааг ирээдүйд тасралтгүй гүнзгийрнэ гэтдэгт итгэж байна гэжээ.

Мөн өдөр, Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян, Бангладешийн ерөнхий сайд Хасина нар мөн харилцан мэндчилгээ дэвшүүлэв.

Их уншсан

холбоотой мэдээ