​Африк дахь хамтын ажиллагааны төслүүд урагштай явагдаж байна

2020-10-04 11:00:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн нутгийн цагаар 10-р сарын 2-нд, Хятадын аж ахуйн нэгжийн хариуцан ажиллаж буй Ангол улсын Маланж муж дахь Кабуди авто замыг амжилттай тавьж дуусгажээ.

Кабуди авто замын нийт урт нь 63.5 километр, Ангол улсын үндэсний гол замын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Уг бүс нутагт усан тутарга, загасны төрлийн эд бараа элбэг байдаг учир, төслийг байгуулж дуусгасны дараа ачаа тээврийн үр ашгийг ихээр дээшлүүлж, тухайн бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг урагшлуулах болно.

Цар тахлын нөхцөл байдалд, Африк дахь Хятадын аж ахуйн нэгжүүд хүнд бэрхшээлийг даван туулж, үйлдвэрлэлийг баталгаажуулан, “бүс ба зам”-ын төслүүдийг урагштай ахиулжээ. Хятадын Гадаад харилцааны яамны Африкийн хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, Африк дахь Хятадын хамтын ажиллагааны 1100 гаруй төсөл хэвээр явагдаж байна. Технологи ба үйлдвэрлэлийн ажилтнууд ажлын байраа сайтар сахин ажиллаж буй төдийгүй Хятад улс бизнесийн нислэг, түр чартайрын нислэг зэрэг арга барилаар дамжуулан, Хятадын аж ахуйн нэгжийн 2000 гаруй ажилтныг Африкийн 20 оронд илгээж, ажил үйлдвэрлэлийг сэргээж байна. Энэ оны эхний хагаст, Хятад Африкийн худалдааны нийт хэмжээ 80 тэрбум ам долларыг давж, Хятад улсын Африк дахь хөрөнгө оруулалт ноднин жилийн мөн үеэс 1.7 хувиар нэмэгдэн, Хятад Африкийн хамтын ажиллагааны асар их нөөц хүчин ба амьдралын хүчнийг харуулав.

Их уншсан

холбоотой мэдээ