​Цар тахалтай тэмцэж буйг өндрөөр үнэлэв

2020-10-04 13:44:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Коронавирусийн халдвар дэгдснээс хойш, Хятад улс даруй арга хэмжээ хэрэгжүүлж, үр ашигтай тогтоон барьж, стратегийн чухал үр дүнд хүрсэн юм. Цар тахлын эсрэг Хятадын нүр их хөдөлмөрийг орнуудын зүтгэлтнүүд дээд хэмжээгээр үнэлж, Хятад улс дотоод дахь ккоронавирусийн халдварыг хяналтдаа авч чадсан төдийгүй дэлхийн орнуудад идэвхтэй тусалж, их гүрний үүрэг хариуцлагыг харуулсан гэв.

Италийн Хятад судлаач, Медичи коллежийн олон улсын харилцааны дэд профессор Паланти, Хятад улс коронавирусийн эсрэг тэмцэж буйг дээд хэмжээгээр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, цар тахал дэлгэрснээс хойш, Хятад улс нээлттэй, ил тод, хариуцлагатай овроор олон улсын үүрэг хариуцлага хүлээж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, холбогдох орон, бүс нутгийн байгууллагад халдварын байдлын тухай даруй мэдээлж, коронавирусийн генийн жагсаалт зэрэг мэдээллийг хуваалцан, талуудад урьдчилан сэргийлэх, эмчлэн аврах туршлагыг танилцуулсан байна.

Хятадын ард түмэн хүч сэтгэлээ нэгтгэн коронавиурстэй тэмцэж, маш богино хугацаанд илэрхий үр дүнд хүрч, дэлхийн орнуудад үлгэр жишээ үзүүлэв. Хятад улс орнуудын хамт цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, хүн төрөлхтний хамтын цогц байгуулахыг бодит үйл ажиллагаагаар харуулсан гэж Лаосын нэрт эрдэмтэн Сикун Бенлеви хэлэв.

Орос-Хятадын шинжилгээний төвийн захирал Сергей Санакоев хэлэхдээ, цар тахлын нөхцөл байдалд, орнууд хүчээ нэгтгэн хамтдаа хүчин зүтгэх ёстой. Энэ нь Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцтой нэгдэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ