Ван И, Момен нар харилцан баярын цахилгаан илгээжээ

2020-10-04 17:50:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 4-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ын сайд Ван И Бангладешийн ГХЯ-ны сайд Момен нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойг тэмдэглэсэн байна.

Ван И баярын цахилгаандаа, дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш, хоёр орон энх тайван зэрэгцэн орших таван зарчмыг чанд мөрдөж, олон салбар дахь хамтын ажиллагаа өндөр амжилтад хүрсэн гэлээ. Он гарснаас хойш бид хоёр удаа утсаар ярьж, “бүс ба зам”-ыг хамтаар байгуулах талаар нягт харилцсаар ирсэн юм. Дараачийн алхамд миний бие тантай байнгын харилцаа холбоотой байж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Хятад, Бангладешийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжилд хүч нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.

Момен баярын цахилгаандаа цар тахлын эсрэг эд материалын талаар Бангладешт тусламж үзүүлж байгаад Хятад улсад талархал илэрхийлсэн бөгөөд өнгөрсөн дөчин жилд хоёр орны харилцаа маш хурдтай хөгжиж, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нөхөрлөл өдөр ирэх тусам нэмэгдсэн гэлээ. Хятад улсыг жинхэнэ найз, итгэл үнэмшилтэй хамтын ажиллагааны сайн түнш гэж үзэн, Хятад улстай хамтаар хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт гаргахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ