Хятадын хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэв

2020-10-04 19:25:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төв(CNNIC)-өөс нийтэлсэн сүүлийн үеийн тайлангийн дагуу, 6-р сарын эцсийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд 5G-гийн суурь станцыг 400 мянга гаруй байгуулж, энэ оны эцэс гэхэд 600 мянга гаруйд хүргэхээр төсөөлж байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа 5G-гийн суурь станц бол Хятадын эх газар дээр бүтээн байгуулж байгаа олон тооны шинэ хэлбэрийн дэд бүтцийн цомнол төдий юм.

Шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт гэдэг нь шинжлэх ухаан дээд технологид тулгуурласан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэлж байгаа юм, тэр нь мэдээ холбоо, цахилгаан эрчим хүч, зам харилцаа, дижитал зэрэг нийгэм, ардын амьжиргааны чухал салбартай холбогддог. Шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлж байгаа нь мэдээлэлжилт, ухаалаг цаг эрин дэх Хятадын эдийн засгийн хөгжилд “зам гүүр тавьж”, үндэс суурийг нь сайтар бэхжүүлж байгаа хэрэг юм, харин нэн холын зорилго гэвэл нэн олон үйлдвэрлэл дижитал хэлбэрийн хөгжилд шилжих, ухаалаг чадварын сайжралт болон уялдаатай шинэчлэлийг биелүүлж, Хятадын эдийн засаг чансаатай хөгжлийг биелүүлэхэд нэн олон хөдөлгөгч хүчин хангахын төлөө юм.

Өнөө Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүй сайн байгаа, гэвч бүтэц, тогтолцоо, үелзэлийн чанартай асуудлуудын соливцолоос үүдсэн хүндрэл бэрхшээл болон өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Түүнчлэн шинэ коронавирусийн уушгины халдварын нөлөөн дор гадаад орчин улам нарийн төвөгтэй, өөрчлөлт ихтэй болж байна, ивээх үзэл, ганц талт үзэл даамжирч, дэлхийн эдийн засаг өөдрөг бус болж, бүх дэлхийн үйлдвэрлэл хангалтын гинжин холбоос эдийн засгийн бус дайралтад учрав, Хятадын эдийн засгийн хувьд, өсөлтийн шинэ цэг болон хөдөлгөгч хүчийг хайх бол тулгамдсан асуудал болох юм, бас ч хөгжлийн зангилаа зүйл болно.

Халдварын хугацаанд дижитал эдийн засгаар төлөөлүүлсэн шинэ эдийн засаг маш хүчирхэг уян хатан чанар болон идэвх хүчнээ харуулж чадсан байна. Интернэт сүлжээ зэрэг дижитал технологийг ашиглаж, олон хэлбэрийн интернэт салбар маш хурдтай өсөн бузгайрав. Мэдээ холбооны дэд бүтцийн талаарх олон салбарын шаардлага тасралтгүй сайжирч, дижитал технологитой улам гүнзгий уялдах болсон байна. Иймэрхүү байдал халдварын дараа ч цаашид үргэлжилж, Хятад улс бүх талаар дижиталжсан эдийн засгийн цаг эринд орохыг хурдтай ахиулж, эдийн засгийн хөгжилд шинэ боломж бүрдүүлж өгсөн байна.

Эн тэргүүнд, шинэ эдийн засгийн өрнүүн хөгжил нь хөрөнгө оруулалтын маш олон боломжийг авчрах болно. Түүнчлэн шинэ эдийн засгийг хөгжүүлэх нь шинэ үйлдвэрлэл, шинэ ажил төрөл болон бизнесийн шинэ загварыг хурдтай бий болгож, эдийн засгийн уналтын дарамтыг сааруулах тогтворжуулагч болох болно.

2020 он бол Хятад улсын “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний шувтлалтын жил болох юм. Дараагийн таван жилд, Хятад улс “хөгжлийн шинэ шат”-анд орж, эдийн засгийн чансаатай хөгжил үргэлжлэн ахих болно, харин “чансаатай хөгжлийг ахиулахад эрхбиш шинэчлэлийн хөдөлгөгч хүчинд түшиглэсэн агуулгын өсөлтийг биелүүлэх хэрэгтэй”. Дижитал эдийн засгаар төлөөлүүлсэн шинэ эдийн засгийг хөгжүүлэх нь хөгжлийн шинэ шатанд орсон Хятадын эдийн засаг үйлдвэрлэлийн гинжин холбоосын сайжралт болон шинэ хуучин хөдөлгөгч хүчний шилжилтийг биелүүлэхийг байнга идэвхжүүлэх болно, түүнчлэн бүх дэлхийн үйлдвэрлэл хангалтын гинжин холбоосыг сэргээн сэлбэхэд тусалж, өөдрөг бус байгаа дэлхийн эдийн засагт гэрэл гялбаа авчрах нь дамжиггүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ