Хятадын үндэсний баярын амралт нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөжээ

2020-10-05 11:50:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний баяр болон еэвэн сарын баяр нэг л өдөр тохиосноор Хятадын иргэдэд найман өдрийн амралт авчирсан байна. 10-р сарын 5 гэхэд баярын өдрийн тал хагасыг авжээ. Олон улсын ажиглагчид Хятадын баярын эдийн засгийн гадаад, дотоодын нөлөөллийг эерэгээр харж, цар тахал дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлсөөр байна нөхцөлд, Хятадын Үндэсний баярын амралтын хугацаанд хэрэглэгчдийн худалдаа хийх хүчнийг дайчилж, мөн үйлчилгээний салбар дахь тогтвортой сэргэлтийг бий болгосноор дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл үнэмшил төрүүлсэн гэжээ.

Гадаадын холбогдох салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Хятадын цар тахлын эсрэг ажил томоохон үр дүнд хүрсний улмаас Хятадын оршин суугчид үндэсний баяр наадмын амралтаар гадагш аялах хүний тоо илд нэмэгдсэн гэлээ. Энэ нь хэрэглэгчдийн худалдаа хийх хүчин чадал, үйлчилгээний салбарын сэргэлтийг дайчилж, Хятадын эдийн засгийн дотоод эргэлтийг хурдасгасан юм. Өнөөгийн байдлаас үзэхэд, үндэсний баяр наадмын амралтын үеэр, Хятадын дотоодын жуулчид тоо, хурдны замын сүлжээний урсгал, төмөр замын зорчигчдын тоо ердийн өдрүүдтэй харьцуулахад эрс нэмэгджээ.

БНСУ-ын Орчин үеийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шинээр хөгжиж буй зах зээлийн газрын дарга Хань Зайжэнь хэлэхдээ, Хятад улс цар тахлыг урьдчилан сэргийлэх, тогтоон барих талаар гайхалтай амжилтад хүрсэн юм. Гаднын тодорхойгүй байдал хэвээр байгаа ч Хятад улс дотоодын эрэлтийн зах зээлийн чадавхыг ашиглан эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлсэн юм. Хятадын баярын өдрүүдийн эдийн засгийн хөгжил нь дотоодын эрэлт хэрэгцээ өргөжиж байгаагийн чухал илрэл юм. халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг хэвийн болгосон нөхцөлд, баярын өдрүүдийн эдийн засгийг дэмжих нь оршин суугчдын худалдаа хийх хүчнийг дайчилж байгаа хэрэг юм гэжээ.

ОХУ-ын Труд сонины орлогч редактор Михаил Морозов хэлэхдээ, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрүүдийн нэг хэвээр байх болно. Дэлхийн улс орнууд Хятадын эдийн засгийн хөгжлийн боломжийг ашиглаж чадвал тэдний эдийн засаг богино хугацаанд сэргээхэд туслах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ