Хятадын Үндэсний баярын өмнө дөрвөн өдөр давхацсан тоогоор 425 сая жуулчдыг хүлээн авжээ

2020-10-05 11:52:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний баярын 8 хоногийн амралтын дөрөв дэх өдөр буюу 10-р сарын 4-ний өдрийн статистик тоо баримтаас үзвэл, Хятад улс давхацсан тоогоор нийт 110 сая жуулчдыг хүлээн авснаар дотоодын аялал жуулчлалын орлого 80 тэрбум 790сая юаньд хүрсэн байна. Тоо баримтад харуулснаар, 10-р сарын 1-4-ний өдөр Хятад улс давхацсан тоогоор нийт 425 сая жуулчдыг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнх 78.4% болтол сэргэсэн үзүүлэлт боллоо. Дотоодын аялал жуулчлалын орлого 312.02 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 68.8%-д хүрчээ. Хятадын аялал жуулчлалын гол цэгүүд, жуулчдын сонирхдог газрууд, олонд танигдсан цэгүүдийн зорчигчдын урсгал, хэрэглээ өндөр түвшинд байж, эмх цэгцтэй ажилласаар байна. Урьдчилан төсөөллийн дагуу 5-наас эхлэх хоёр өдөр нь богино хугацааны аяллын гол үе болох бөгөөд эргэн тойрны хотууд, тариачдын жуулчны бааз , цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хүмүүсийн зорьж очих гол газрууд болно гэлээ. Хятадын бүх газрууд цар талахаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг үргэлжлүүлэн сайтар хийсээр байгаа бөгөөд үзэсгэлэнт газруудад ариутгал, шинжилгээ хийх, жуулчдыг хүлээн авах тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авч байна.

Их уншсан

холбоотой мэдээ