Хятадын олон улсын комиксын 16-р наадам хаалтаа хийлээ

2020-10-05 11:53:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 4-нд, 6 өдөр үргэлжилсэн Хятадын олон улсын комиксын 16-р наадам Ханжөү хотод хаалтаа хийсэн байна. Энэ онд цар тахалд нөлөөлөгдсөн ч гэсэн уг наадмын төрөл бүрийн арга хэмжээнд оролцох урам зоригийг бууруулаагүй юм. 10-р сарын 4-ний үдээс хойш хүртэл, Ханжөү Байма нуурын анимэйшн плаза төв болон тус хотын 11 салбар талбайд давхацсан тоогоор 739,200 хүн уг наадмын төрөл бүрийн арга хэмжээнд оролцсон байна.

65 улс орон, бүс нутаг, гадаад, дотоодын 2680 аж ахуйн нэгж, 5886 үзэсгэлэнд оролцогч, мэргэжлийн хүмүүс тухайн газар дээр нь юм у онлайнаар уг наадмын төрөл бүрийн арга хэмжээнд оролцож, 2069 ганцаарчилсан хэлэлцээрийг онлайн болон газар дээр нь зохион явуулж, 1543 хамтын ажиллагааны гэрээ байгуулах зорилтод хүрч, 100 гаруй шинэ хүүхэлдэйн кино нээлтээ хийж, 14 томоохон төслийг нийтэлсэн бөгөөд газар дээр нь байгуулсан гэрээний дүн 250 сая юанийг давжээ.

Их уншсан

холбоотой мэдээ